[go: up one dir, main page]

Jump to content

үхэр

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[ьxer]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠷ
(үхэр)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
нэр.
  1. амьт. Дэлэнтэн анги, туруутан баг, тугалмайтан овог, үхэр төрөл
  2. зурхай. Сарны зурхайн арван хоёр эрхтний хоёрдахь нь
  3. шилж. Том

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
үхэр сүрэг - үхэр голлосон сүрэг мал
үхэр хэрэх - үхрийг хүзүүгээр нь холбох
үхэр тэрэг - үхэр хөллөсөн тэрэг
үхэр хонины зум - бүхлээр халуун усанд дүрж үсийг нь арилгасан үхэр, хонины мах
үхэр шахах - идэшинд хэрэглэх үхрийг бордох
үхрийн дэлүү хатгах - үхрийн сүвээний доод талд байх хонхорхойноос хоёр хуруу хэмжиж хатган цус гаргаж зарим өвчнийг эмчилдэг уламжлалт мал эмнэлгийн арга
үхрийн мах - үхрийн эвдэж янзалсан мах
монгол үхэр - цэвэр монгол үүлдрийн үхэр
мухар үхэр - эвэргүй үхэр
үхэр жил - билгийн тооллын арван хоёр жилийн хоёрдугаар нь
үхэр сар - үхэр тохиосон сар
үхэр өдөр - үхэр эзэлсэн өдөр
үхэр цаг - шөнө дундын 1.40-3.40 цаг
үхэр буу - их буу
үхэр бүрээ - том бөгөөд бүдүүн дуутай бүрээ
үхэр гал - модыг ихээр овоолж шатаасан гал
үхэр даалимба - бүдүүн ширхэгтэй нэг зүйл даалимба
үхэр ин - том чулуун тээрэм
үхэр чулуу - а.мөсөн урсгалын зэрэг бодосын хүчинд анхны байрнаас хөдөлсөн том чулуу; б.газрын хөрсөн дороос онцгой цухуйж гарсан том чулуу
үхэр бөднө амьт. - бөднөөс баахан бяцхан, шийрэндээ эрхийгүй нэг зүйл бялзуухай
үхэр загас амьт. - амар загастай адил, өнгө хар болоод эрээн, шүд олон бөгөөд хурц нэг зүйл загас, мөрөн гол төрнө
үхэр зөгий амьт. - зөгийн язгуурт багтдаг үсэрхэг, том биетэй шавж
үхэр огдой амьт. - бие томруухан, чих том, сүүл оготор, хээр нүх малтах буюу хад чулууны хонгилд оршино, нүхнийхээ амсарт өвс, чулуу зэргийн юм хурааж овоолно
үхэр оготно амьт. - үхэр огдой
үхэр сүүл амьт. - мөрөн голд амьдардаг ахиа загаснаас томхон, сүүлийн этгээд моголцог, хайрсгүй нэг зүйл загас
үхэр халиу амьт. - далайн илжиг
үхэр хараацай амьт. - жигүүр сүүл урт, хөл богино, энгийн хараацайнаас томхон, саравчны дор ба хаданд үүр хийнэ, хавар ирж, намар буцдаг нэг зүйл хараацай шувуу
үхэр хулгана амьт. - үхэр огдойн өөр нэр
үхэр хүрэлзгэнэ амьт. - хүрэлзгэнийн адил болоод том, өнгө ногоон, жигүүр урт, намар жиргэдэг шавж
үхэр цох амьт. - хальс хатуу бөгөөд жигүүртэй, толгойд эврийн адил хоёр туршуултай нэг зүйл цох хорхой
үхэр цууцаль амьт. - цууцальтай адил болоод баахан том нэг зүйл шувуу, дуу гарах бол эрхгүй бороо орно гэдэг
үхэр арвай урга. - үслэсэн арвай
үхэр бөлжиргөнө урга. - өнгө хүрэн, амт амттайхан нэг зүйл жимсгэнэ
үхэр гоньд урга. - гол горхины эрэг нуга газар ургадаг, Шүхэртэн овгийн ургамал, цэцэг нь жижиг бөгөөд цагаан
үхэр дэгд урга. - ойн хаяа, шугуйгаар голлож ургадаг навч том бөгөөд гонзгой далбагар, хөх цэцэгтэй дигдтэн овгийн ургамал, навч нь хатахдаа цайна
үхэр мэхээр урга. - навч урт нарийн, мэхээр мэт бүдүүн үндэслэг иштэй, цагаан ягаан цэцэгтэй, ойн зах, чийгтэй нуга газар ургана
үхэр сондуу урга. - сондуу урт, үр нь хар бөгөөд буурцгийн хонгорцог адил, хонгорцгийг шулмасын сорви гэнэ
үхэр тарна урга. - нэг метр гаруй өндөр, нарийн урт навчтай, ацалж салаалсан иштэй, жижиг цагаан цэцэгтэй олон наст өвс, хагдарсныг нь улаан хамхуул гэнэ
үхэр үүргэнэ урга. - хээр ургана, навч уртхан болоод өргөн нэг зүйл таван салааны нэр, үрийг нь борлуулж иднэ
үхэр харгана урга. - харганын нэг зүйл, элсэрхэг газар ургана, өндөр нь хагас метр гаруй бий, язгуурт хожуултай, модны хальс шар ногоон, цэцэг нь шар, цэцэг навч найлзуурыг тэмээ, хонь ямаа цэцгийг иднэ
үхэр шүлхий урга. - гол гэсэртэн овгийн ганц наст, шарилж төст өвс; өндөр нь гучин см орчим хүртэл, өнгө хар ногоон, хатсан цагтаа шаравтар, амт гашуун бөгөөд эхүүн, үнэр хатан нялуун, үрийн өнгө бор болоод хуурсны хэлбэртэй, ногоон цагт нь хонь, ямаа бага сага иднэ, ихээхэн идвэл шээс хаагдах хор бий, хатсан цагт тэмээ, хонь, ямаа иднэ
үхрийн нүд урга. - а.ой тайга голын дагуух шугуйгаар сөөг сөөгөөр ургах намхан мод; б.мөн модны хар хүрэн өнгөтэй жимс
үхрийн хэл урга. - хээр газар бут бутаар ургах, навч нарийн болоод урт нь нэг сөөм илүү, ишгүй нэгэн зүйл ногооны нэр, навчинд соёо бий, чанаж болгож иднэ
үхрийн шүлхий урга. - тосон тоором

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ү|хэр амьт.. *үхрийн бөөр шиг (эрээвэр хураавар зүйлс), үхрийн, үхэрт, үхрээс

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠷ ᠤ‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠷ ᠲ᠋ᠣ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠷ ᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠷ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠷ ᠢᠶᠡᠷ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠷ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠷ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠷ ᠢᠶᠡ‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡ᠊ᠷ ᠣ᠊ᠣ᠊᠊ᠨ

/~ийн /~т /~ийг /~ээс /~ээр /~тэй /~ лүү /~ээ /~үүд

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Товчилсон үг

[засварлах]

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
үхэр тэрэг шиг - удаан
үхэр цамаа харайх - үзээгүй юмаа үзэж үхэр цам харайх
үхрийн баас шиг - ар араасаа цуварсан, яршиг удсан
үхрийн сүүл хуга хөлдөм - маш хүйтэн
үхрийн сүүлэн дээр хутга - хэрэг явдал дуусах үед бүтэлгүйтэх
үхрийн бөөр шиг - эрээвэр хураавар, янз бүрийн юм холилдсон
шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг - эв эегүй, эв нэгдэлгүй
үхэхдээ үхэр буу тавих - эцсийн мэхээ хийх, эцсийн аргаа хэрэглэх
үхэр асга - том эгц хад~Тэгээд цааш нуруугаа даган явж болохгүй болов. Тэр хоёрын замыг маш их үхэр асга таглажээ (Ч.Лодойдамба, Алтайд).
үхрийн баас шиг - ар араасаа цуварсан, яршиг удсан~Бөөндөө очно шүү. Үхрийн баас шиг цувралдаад... айлд яршиг төвөг учруулаад эвгүй байдаг юм.
үхрийн бөөр шиг - эрээвэр хураавар, янз бүрийн юм холилдсон~Монгол шиг нэгдмэл, үхрийн бөөр шиг биш үндэстний хувьд үндэсний үзэл, эх оронч үзэл хоёр бараг ижил.
үхрийн бөөр шиг нийлүүлэх - энд тэндээс түүж цуглуулах~Энэ чиний сонирхол юм уу, үхрийн бөөр шиг нийлүүлсэн, өнгө бүрийн юманд би нэг их сүжигтэй биш.
↑ модон хутгаар үхэр алах
↑ шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг
↑ тугалын арьсаар тооноо бүтээж, үхрийн арьсаар үүдээ бөглөх
↑ үхэхдээ үхэр буу тавих
үхрийн сүүл/эвэр хуга хөлдөм - маш хүйтэн~Үхрийн эвэр сүүл хуга хөлдөөсөн цуут хүйтэн мичин жилийн өвлийн сүүл сар шувтарч, тахиа жилийн шинийн нэгэн, цагаан сар гарахдаа цас оруулж, шуурга шууруулжээ (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
үхрийн сүүлэн дээр хутга - хэрэг явдал дуусах үед бүтэлгүйтэх~Ээжийг одоо буцдаа гэдэг юмуу. Ээж ч үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр чамайг орхиод явж чадахгүй, одоо дуусахын хооронд гэнэ л дээ, мэдэж байна.
үхрийн сүүлэн дээр хутга хугарах - хянуур хянамгай байх~Ажил ч дууслаа. Нохойн дуу ойртож байна. Тэр тусмаа хянуур байгаарай. Үхрийн сүүлэн дээр хутга хугарна гэдэг үг байдаг шүү дээ.
үхрийн хоёр эвэр - маш дотно~Тэр хоёр үхрийн хоёр эвэр шиг үргэлж л хэлхэлдэж явдаг байлаа.
үхрийн эвэр дээр гарсан шоргоолж, уулан дээр гарлаа гэж баярлах - өчүүхэн зүйлд өөрийгөө дөвийлгөх, өчүүхэн зүйл хийсэндээ хөөрөх, бардамнах~Хэлтсийн дарга болсноо захирал болсон гэж бодоод хамраа сөхөөд байгаа юм биш үү. Үхрийн эвэр дээр гарсан шоргоолж, уулан дээр гарлаа гэж баярлав гэдэг шиг.
үхрийн эвэр дээрээс хулгана барих - үр ашиггүй дэмий зүйлийг үйлдэх сэдэх~Оролдоод үзэхгүй юу? Миний бодлоор наад санаа чинь үхрийн эвэр дээрээс хулгана барихтай адилхан юм болов уу л гэж санагдах юм. Юу сайхан, дур сайхан.

Хэвшмэл хэлц

[засварлах]
Барс өтлөвч махаар
Үхэр өтлөвч өвсөөр
Барс өтлөвч эрээнээрээ
Үхэр өтлөвч эвэртэйгээ
Барс хэдий өтлөвч бидэртэйгээрээ байдаг
Үхэр хэдий өтлөвч эвэртэйгээрээ байдаг
Бээжин бэлгээр
Үхэр буулгаар
Илжиг туурайгаараа танигдана
Үхэр эврээрээ танигдана
Илжиг шийрээрээ танигдана
Үхэр эврээрээ танигдана
Охин тэжээсэн хүн үхэн үхтлээ зовно
Үхэр туусан хүн хүрэн хүртлээ зовно
Өдөр алдаад шөнө
Үхэр алдаад хонь
Өтөлж үхэхийн аман дээр
Үхэр буу тавивай
Сүх далайтал
Үхэр гурав амьсгалдаг
Үг алдахаар
Үхэр алд
Үг алдвал буцааж чадахгүй
Үхэр алдвал барьж болдог
Үг нэхэхээр
Үхэр нэх
Үг олдож
Үхэр холдох
Үг туувал үг гардаг
Үхэр туувал баас гардаг
Үг туухаар
Үхэр туу
Үг үгэндээ хатуудна
Үхэр хашиндаа мундуурна
Үг үгэндээ хатуудна
Үхэр хашиндаа зодуулна
Үг хөөвөл үг гарна
Үхэр хөөвөл чацга гарна
Үг хөөцөлдөхөөр
Үхэр хариул
Үг хүсэхээр
Үхэр хүс
Үгүй бэрх
Үхэр хашин
Үгэн дотор үг
Үхэр дотор гиваан
Үзээгүй юмаа үзэж
Үхэр цамаа харайх
Үл бүтэх юмны хойноос
Үхэр шиг зүтгэх
Үл мэдэгч хүнд сургаал хэрэггүй
Үхэр хариулах хүнд унаа хэрэггүй
Үлгэр түүх хэлж
Үхэр мал тэжээх биш
Үлгэр цэцнээ дагана
Үхэр тугалаа дагана
Үнэг алагдах үсэндээ
Үхэр алагдах махандаа
Үнэг сүүлээ шарвах
Үхэр уруулаа долоох
Үнэгэн үгээр төр барих
Үхэр тэргээр туулай гүйцэх
Үнэн мөрөөр явбал
Үхэр тэргээр туулай гүйцнэ
Үнэн үг хэлсэн хүнд ноён дургүй
Үхэр унасан хүнд нохой дургүй
Үнэн үг чихэнд харш ч хэрэгт тустай
Үхэр мал биед харш ч амьдралд тустай
Үнэн үг явц муутай
Үхэр тэрэг ахиц муутай
Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй
Үхэр унасан хүнд нохой өшөөтэй
Үнэнээрээ явбал
Үхэр тэргээр туулай гүйцнэ
Үхэр чихрийн амт мэдэхгүй
Үхэр алаад сүүлэн дээр нь хутгаа хугалах нь
Үг хэлэхэд утган дээр нь үг алдах
Үхэр дагасан хүн хүрэн хүртлээ зовно
Үр муутай хүн үхэн үхтэлээ зовно
Үхэр жил өнгөрвөл бар жил байна
Өнөөдөр өнгөрвөл маргааш байна
Үхэр идсэнээ хэвдэг
Хүн сурснаа давтдаг
Үхэр нэхэж гүйцэх
Үг нэхэж гүйцэхгүй
Үхэр ойчихдоо эврээ хугалдаггүй
Морь унахдаа дэлээ ивдэггүй
Үхэр өтөлбөл хашин болдог
Хүн өтөлбөл мунхаг болдог
Үхэр таргандаа сайхан
Үг үнэндээ сайхан
Үхэр тэргэнд зам хол
Үгээгүй хүнд төрөл хол
Үхэр тэргээр туулай хөөж гүйцнэ
Үхэр тэрэг хөглөвөл хүүе хааяыг мэдэхгүй
Үхэр тэрэг хөглөвөл ёо ёо мэдэхгүй
Үхэр удаанаа мэддэггүй
Хүн тэнэгээ мэддэггүй
Үхэр усаар таргалж усаар турах
Үхэр уусан усандаа баана
Үхэр хараацай хөсрийн усыг уухгүй
Үхэр хэдий цангавч
Газар ухаж чаддаггүй
Үхэр хэлнийхээ уртаар өвс ороодог
Ховч хэлнийхээ уртаар толгойгоо ороодог
Үхэр цөхрөхөд тугал муу төрнө
Үүд муудахад хүү муу төрнө
Үхэр чулуу үдтэй
Хонин чулуу хоногтой
Үхэр шиг идэж
Үнэг шиг явах
Үхэр шиг номхон байхад
Үнэг шиг хулжин бас байна
Үхэр шиг сэжлээд байхаас
Хонь шиг холбоолоод бай
Үхэр чихрийн амт мэддэггүй
Үнэгт хашир зан суудаггүй
Үхэхээ эрсэн туулай
Үхэр тэрэгний зам дээр
Хонин чулуу хоногтой
Үхэр чулуу үдтэй
Хонь хоньдоо
Үхэр үхэртээ
Хүний хэлнээс
Үхэр чулуу ч хагардаг
Цаг нь ирэхлээр
Үхэр тэргээр туулай гүйцдэг
Цаг цагт нэг цаддаг
Цагаан сард нэг цаддаг
Үе үе нэг цаддаг
Үхэр алахад нэг цаддаг

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Үхрийн алаг гаднаа хүний алаг дотроо

Тайлбар: хүнийг гаднаас хараад танихад бэрх

Үхрийн эвэр дээр гарсан шоргоолж
Уулан дээр гарлаа гэж баярлах

Тайлбар: өчүүхэн зүйлд өөрийгөө дөвийлгөх, өчүүхэн зүйл хийсэндээ хөөрөх, бардамнах

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ

Тайлбар: үнэн хэзээд ялна