[go: up one dir, main page]

Jump to content

журам

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[ʤuram]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠵ᠊ᠢ᠊᠊ᠷᠣ᠊᠊ᠮ
(жирум)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
I нэр.
  1. Хууль зүй, хэв суртлыг дагаж тогтсон ёс зарчим
  2. Юмны боодол, богц
  3. Шударга чигч төвшин
  4. Зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мөрдөгдөх тодорхой хэв шинжийг бүрдүүлэхэд шаардлагатай, олон дахин давтагддаг үүргүүдийг тогтоож, тэдгээрийг хооронд нь уялдуулсан эрх зүйн баримт бичиг
II нэр.
  1. Шугам, ором зураас
  2. Орны урт нарийн гудас
III нэр.хуучир.
  1. Хэрэг шийтгэх их яам.

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
журам алдах - сахилга алдах
журам болгох - мөрдлөг болгох
журам гажих - журам зөрчигдөх
журам гүйцэтгэх - тогтсон ёс жаягийг дагаж гүйцэтгэх
журам дагах - дэг ёсыг дагах
журам зөрчих - журмаас гадуур үйл хийх
журам сахих - хууль ёсыг дагах
журам тогтоох - дэг ёс тогтоох
журам эвдэх - тогтсон дэг ёсыг эвдэх
журмын нөхөр - анд найз
албан журам - төр захиргаанаас тогтоосон журам
дотоод журам - байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх тусгай дүрэм ёс
найрамдлын журмаар - найрамдлын ёсоор
нийгэм журам хуучир. - эв хамт ёс, социализм
нэгдсэн журам - ерөнхий журам
тогтсон журам - хэвшсэн журам
шударга журам - үнэнхүү бат ёс
эвийн журам - эвийн ёс
журмын хашаа - замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн жолоочийг баалж, тээврийн хэрэгслийг нь албадан саатуулдаг хашаа
журам бөс - боодол бөс
журам даавуу - бүтэн даавуу
журам цаас - багц цаас
журмын нөхөр - бат итгэлт нөхөр
шударга журам медаль - гэнэтийн осол аюулаас улс, олон нийтийн хөрөнгө, хүний амь биеийг аврах хэрэгт онцгой гавьяа байгуулсан иргэдийг шагнах тэмдэг
аяны журам - аяны маршрут
голын журам - голын голдрил
дэвтрийн журам - дэвтрийн шугам
журамтай цаас - шугамтай цаас
ширмэл журам - ширмэл гудас
эсгий журам - эсгий гудас

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

жу|рам нэр. журмын нөхөр, журмыг, журамд, журмаар

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠵ᠊ᠢ᠊᠊ᠷᠣ᠊᠊ᠮ ᠤ‍᠊ᠨ
ᠵ᠊ᠢ᠊᠊ᠷᠣ᠊᠊ᠮ ᠳ᠋ᠣ
ᠵ᠊ᠢ᠊᠊ᠷᠣ᠊᠊ᠮ ᠊ᠢ
ᠵ᠊ᠢ᠊᠊ᠷᠣ᠊᠊ᠮ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠵ᠊ᠢ᠊᠊ᠷᠣ᠊᠊ᠮ ᠢᠶᠡᠷ
ᠵ᠊ᠢ᠊᠊ᠷᠣ᠊᠊ᠮ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠵ᠊ᠢ᠊᠊ᠷᠣ᠊᠊ᠮ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠵ᠊ᠢ᠊᠊ᠷᠣ᠊᠊ᠮ ᠢᠶᠡ‍᠊ᠨ
ᠵ᠊ᠢ᠊᠊ᠷᠣ᠊᠊ᠮ ᠣ᠊ᠣ᠊᠊ᠨ

/~ын /~д /~ыг /~аас /~аар /~тай /~руу /~аа /~ууд

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Товчилсон үг

[засварлах]
ДЖСХБЗ Дэг Журам, Сахилга, Хариуцлагыг Бэхжүүлэх Зөвлөл

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]

Хэвшмэл хэлц

[засварлах]
Ёс сөрвөл доройтдог
Журам дагавал дэгжирдэг
Ёс сөргөвөл мөхөх
Журам дагавал дэгжих
Журам ёс ярина гээд зусар яривал шившигтэй
Зузаан янаг явна гээд зуурам салбал шившигтэй
Золбин үг мянга боловч
Журам ёсонд тусгүй
Зориг байвал жаргал ойр
Журам байвал нөхөр ойр
Зуд нэг жилийнх
Журам мянган жилийнх
Зургийн зул мянга боловч
Зузаан харанхуйг арилгаж чадахгүй
Золгүй үг түмэн боловч
Журам ёсыг тодруулж чадахгүй

Аман зохиолд орсон нь

[засварлах]