[go: up one dir, main page]

Jump to content

Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Холбооны Бүгд Найрамдах Югослав Ард Улс (1945–1963)
Federativna Narodna
Republika Jugoslavija
(Серби-Хорват Латин)
  • Федеративна Народна Република
    Југославија
    (Серби-Хорват Кирилл)
    Федеративна Народна Република
    Југославија
    (Македон)
    Federativna ljudska republika
    Jugoslavija
    (Словени)

Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (1963–1992)
Socijalistička Federativna
Republika Jugoslavija
(Серби-Хорват Латин)
1945–1992
Югослав улсын Сүлд (1963–1992)
Сүлд
(1963–1992)
Уриа: "Ах дүү ба эв нэгдэл"
Bratstvo i jedinstvo (Серби-Хорват Латин)
Төрийн дуулал: [b]
Нийслэл
ба томоохон хот
Белград
44°49′12″N 20°25′39″E / 44.82000°N 20.42750°E / 44.82000; 20.42750Солбицол: 44°49′12″N 20°25′39″E / 44.82000°N 20.42750°E / 44.82000; 20.42750
Албан ёсны хэлХолбооны улсын түвшинд байхгүй[a]
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл
Албан бичигКирилл  • Латин
Угсаатны бүлгүүд
(1981)
Шашин
Шашингүй улс[2][3]
Төрийн атеизм (де-факто)
Ард түмний нэршилЮгославчууд
Төр засаг1945–1948:
Холбооны Марксист–Ленинист
нэг-намын парламентын
социалист бүгд найрамдах улс
1948–1971:
Холбооны Титоист нэг-намын ерөнхийлөгчийн социалист
бүгд найрамдах улс
1971–1990:
Холбооны Титоист нэг-намын парламентын социалист
директорийн бүгд найрамдах улс
1990–1992:
Холбооны парламентын
директорийн бүгд найрамдах улс
Ерөнхий нарийн бичгийн дарга 
• 1945–1980 (анхны)
Иосип Броз Тито
• 1989–1990 (сүүлчийн)
Милан Панчевский
Ерөнхийлөгч 
• 1945–1953 (анхны)
Иван Рибар
• 1991 (сүүлчийн)
Степан Месич
Ерөнхий сайд 
• 1945–1963 (анхны)
Иосип Броз Тито
• 1989–1991 (сүүлчийн)
Анте Маркович
Хууль тогтоох байгууллагаХолбооны Хурал
Бүгд найрамдах улсын танхим
Холбооны танхим
Түүхэн эринХүйтэн дайн
• АЮХУ байгуулагдсан
11 сарын 29, 1943
• ХБНСЮУ байгуулагдсан
11 сарын 29, 1945
• Үндсэн хууль батлагдсан
1 сарын 31, 1946
c. 1948
1 September 1961
4 сарын 7, 1963
2 сарын 21, 1974
5 сарын 4, 1980
• Югославын дайны эхлэл
6 сарын 27, 1991
4 сарын 27, 1992
Газар нутаг
• Нийт
255,804 км2
Хүн ам
• 1991 тооцоо
23,229,846
ХХИ (1990 томьёо) 0.913[4]
маш өндөр
Мөнгөний нэгжЮгослав динар (YUN)[d]
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+38
Домэйн нэр.yu
Өмнө нь
Дараа нь
Ардчилсан Югославын Холбоот Улс
Триестын чөлөөт нутаг дэвсгэр
Хорват
Словени
Македон
Босни ба Херцеговин
Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс
  1. ^  Холбооны түвшинд де-юре албан ёсны хэл байхгүй,[5][6][7] боловч Серби-Хорват хэл нь Югославын лингва франка байсан ба улс даяар заагдаж байсан цорын ганц хэл юм. Энэ нь бүрэлдэхүүн зургаан улсаас дөрөвийнх нь албан ёсны хэл байсан: Босни ба Херцеговин, Хорват, Монтенегро and Серби.[5][6] Арван дөрвөн хэл нь Югославын нэг буюу хэд хэдэн холбооны нэгжид албан ёсны байсан: Словени, Македон, Албани болон Унгар хэл.[8]

Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (ХБНСЮУ) нь эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн, Зүүн Өмнөд Европын социалист улс байсан бөгөөд энэ улс нь 1945 оноос 1992 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүртэл оршин тогтнож байв.

Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Югослав улсыг Югославын Хант Улс эсвэл Серби, Хорват, Словеничүүдийн Хант Улс хэмээн нэрлэж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа эхлээд Ардчилсан Югославын Холбоот Улс[9] нэртэй байж байгаад 1954 оноос 1963 оны хооронд Холбооны Бүгд Найрамдах Югослав Ард Улс (ХБНЮАУ) гэх нэртэй болж байжээ.

Югослав нь 1954 оноос 1991 он хүртэл нийт 255.804 км² газар нутагтай байв. Иосип Броз Тито удирдаж байсан. Нийт зургаан тусдаа бүгд найрамдах улсаас буюу Словени, Хорват, Босни-Херцеговин, Серби, Монтенегро, Македон, мөн түүнчлэн Сербид харьяалагдах өөртөө засах мужууд болох Косово ба Метохи, Воеводина зэргээс бүрдэж байв. Үүгээр тус улс нь өнөөгийн Словени, Хорват, Босни ба Херцеговин, Монтенегро, Серби, Македон, Косово зэрэг улсуудын нутаг дэвсгэрийг хамарч байлаа.

Югослав нь Итали, Австри, Унгар, Румын, Болгар, Грек, Албани улстай хиллэх ба Адриатын тэнгис дагуу маш урт тэнгисийн эрэгтэйгээс гадна олон тооны аралтай.

Улсын зүүн хойд хэсэг нь харьцангуй тэгш, үлдсэн нутаг дэвсгэр нь уулархаг. Хамгийн өндөр уул нь Триглав (2864 м, Есеницегийн ойролцооx Юлийн Альпад байдаг), дараа нь Голем Кораб (2753 м, Корабын нуруунд, Албанийн хил дээр Гостивараас баруун зүгт) болон Титов Врв (2747 м, Тетовогийн ойролцооx Шар Планинагийн нуруунд) зэргийн уулс орно.

Албанийн хилийн орчим Шкодер, Охрид, Преспа гэх гурван том нуур бий. Югославын зүүн хойд талаар Дунай мөрөн урсан, Румынтай хиллэх хилийн хэсгийг бүрдүүлнэ.

Хүн амын өсөлт, 1961–1991 он: 18,4 саяас 23 сая болж өссөн (+25 %)

Югослав нь 1991 онд 23 сая хүн амтай байсан ба 100.000-с дээш хүн амтай 19 хот байв. Хамгийн том хотуудын тоонд Белград (1.168.000 оршин суугчтай), Загреб (706.800 оршин суугчтай), Сараево, Скопье, Любляна орно.

Үндсэн өгүүлэл: Югославын түүх

Холбооны Бүгд Найрамдах Югослав Ард Улс (1945–1963 он)

[засварлах | кодоор засварлах]
Хоёр блокийн дундаx Югослав (бүрэг ногоон) (хөх: НАТО/улаан: Варшавын гэрээ)
Югославын Бүгд Найрамдах Улсууд

Дэлхийн хоёрдугаар дайн дундуур буюу 1943 оны арваннэгдүгээр сарын 29-нд Фашистуудын эсрэг Югославын Үндэсний Чөлөөлөх Зөвлөлийн шийдвэрээр Югославын Коммунист Намын удирдлага дор өмнөд славын ард түмнүүдийг нэгтгэн нэгэн холбооны улс байгуулагдах суурь тавигджээ.

Холбооны Бүгд Найрамдах Югослав Ард Улсын түр засгийн газрыг 1945 оны гуравдугаар сард Титогоор тэргүүлүүлэн үүсгэн байгуулсныг Их Британи, АНУ, ЗХУ хүлээн зөвшөөрчээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Югослав нь зургаан тусдаа Бүгд Найрамдах Словени, Хорват, Босни-Херцеговин, Серби, Монтенегро, Македон улсаас бүрдсэн социалист холбооны улсыг үүсгэн байгуулжээ. Иосип Броз Титогийн коммунист ардын фронт сонгуульд ялсны дараа 1945 оны арваннэгдүгээр сарын 29-нд Холбооны Бүгд Найрамдах Югослав Ард Улсыг тунхаглав. 1946 оны нэгдүгээр сарын 31-нд Югослав ЗХУ-аас зөвлөлтийн системийг үлгэрлэн буулгасан үндсэн хуулийг хүлээн авчээ. 1946 онд эмэгтэйчүүдийн сонгох эрхийг нэвтрүүлэв.[10]

Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (1963–1992)

[засварлах | кодоор засварлах]

Төрийг тэргүүлсэн хугацаа

[засварлах | кодоор засварлах]

1980 оны тавдугаар сарын 4-нд Броз Тито нас нөгчсөнөөр засгийн эрх Бүгд найрамдах улсыг төлөөлөн удирдах удирдлагад очив. Найман гишүүн нь (хоёр өөртөө засах мужийн хамт) тус бүр нэг төлөөлөгчийг гарган төрийн эрхийг өгөв. Эдгээрийн хооронд байнгын үзэл бодлын зөрчилдөөн гарах болсон нь тэднийг нэгтгэн барьж байсан Титог шиг хүн дутагдсаных байлаа.[11]


Нэр Нийслэл Төрийн далбаа Төрийн сүлд
Бүгд Найрамдах Социалист Босни ба Херцеговин Улс Сараево
Бүгд Найрамдах Социалист Хорват Улс Загреб rand
Бүгд Найрамдах Социалист Македон Улс Скопье rand
Бүгд Найрамдах Социалист Монтенегро Улс Титоград rand
Бүгд Найрамдах Социалист Серби Улс
Косовогийн Социалист Өөртөө Засах Муж
Воеводинын Социалист Өөртөө Засах Муж
Белград
Приштина
Нови-Сад
rand
Словени Любляна rand
  1. "Demographic characteristics of Yugoslavia in the late 1980s" (PDF). Архивласан (PDF) огноо 3 March 2016. Татаж авсан: 9 January 2019.
  2. Avramović 2007, p. 599, Understanding Secularism in a Post-Communist State: Case of Serbia
  3. Kideckel & Halpern 2000, p. 165, Neighbors at War: Anthropological Perspectives on Yugoslav Ethnicity, Culture, and History
  4. "Human Development Report 1990" (PDF). HDRO (Human Development Report Office) United Nations Development Programme. January 1990. p. 111. Архивласан (PDF) огноо 7 February 2019. Татаж авсан: 8 November 2018.
  5. 5.0 5.1 John Hladczuk (1 January 1992). International Handbook of Reading Education. Greenwood Publishing Group. pp. 454–. ISBN 978-0-313-26253-1. Архивласан огноо 9 May 2016. Татаж авсан: 25 October 2015.
  6. 6.0 6.1 Gavro Altman (1978). Yugoslavia: A Multinational Community. Jugoslovenska stvarnost. Архивласан огноо 24 June 2016. Татаж авсан: 25 October 2015.
  7. Jan Bruno Tulasiewicz (1971). Economic Growth and Development: A Case Study. Morris Print. Company. Архивласан огноо 18 May 2016. Татаж авсан: 25 October 2015.
  8. Rock, Jonna (2019). Intergenerational Memory and Language of the Sarajevo Sephardim. Springer International Publishing. p. 86. ISBN 9783030140465. OCLC 1098239772.
  9. Milovan Đilas schreibt in Jahre der Macht. Kräftespiel hinter dem Eisernen Vorhang. Memoiren 1945–1966, Seewald, 1983, dass sich diese Bezeichnung bereits ab 1943 „eingebürgert“ habe.
  10. Jad Adams: Women and the Vote. A World History. Oxford University Press, Oxford 2014, ISBN 978-0-19-870684-7, Seite 438
  11. Marie-Janine Calic: Geschichte Jugoslawiens im 20. Jahrhundert. C. H. Beck, München 2010, ISBN 978-3-406-60645-8, S. 263.