Сиад Барре
Мохамед Сиад Барре Maxamed Siyaad Barre (сомали) محمّد سياد بري (араб) | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1969 оны 10 сарын 21 – 1991 оны 1 сарын 26 |
---|---|
Төрсөн: | 1919 он Шилабо, Огаден |
Нас барсан | 1995 оны 1 сарын 2 Лагос, Нигери |
Улс төрийн нам: | Сомалийн Хувьсгалт Социалист Нам |
Эхнэр (нөхөр): | Хадияа Маалин, Даляад Хажи Хаши[1] |
Мохамед Сиад Барре (Сомали: [Maxamed Siyaad Barre] Error: {{Lang}}: text has italic markup (help), Араб: محمّد سياد بري) (b. 1919 оны 10 сарын 6 орчим – 1995 оны 1 сарын 2) нь Сомалийн гурав дахь ерөнхийлөгч бөгөөд цэргийн дарангуйлагч[2][3] юм. Төрийн эрх барьж байх жилүүддээ тэр өөрийгөө Jaalle Siyaad буюу "Нөхөр Сиад" гэж дуудуулдаг байжээ.
1960 онд Сомали улс тусгаар тогтнолоо олмогц барууны улсуудын тусламжаар хөгжихийг зорьж байсан боловч нутгийн овог аймгийн эрх мэдэлтнүүд болон язгууртнуудын зөрчил нь иргэний засаг захиргаанд төвөг учруулж, эрх мэдлээ алдахад хүргэжээ.
Ийм нөхцөлд Баррегийн удирдсан цэргийн хунт Сомалид шинжлэх ухаанч социализм байгуулах хэрэгцээ шаардлагын улмаас гэсэн шалтгаанаар төрийн эргэлт зохион байгуулж, засгийн эрхийг авчээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын жишгээр бүх нийтийн субботникаар ургац хурааж, зам засч, эмнэлэг барьж эхлэв. Бараг бүх бизнесийн байгууллагуудыг нийгэмчилж, хөдөө аж ахуйн хоршооллууд байгуулагдав. Засаг захиргаа овог аймгууд, язгууртнуудын нөлөөг цэргийн хүчээр багасгаж, төвлөрсөн удирдлага дор тогтоон барьж байлаа. Түүнчлэн сомали хэлний цагаан толгойг зохиож хэрэглэх болсон аж. Уг "соёлын хувьсгал"-ын үеэр 1974 онд дунд сургуулиудыг хааж, 25,000 сурагчийг хөдөө нутаг уруу нь илгээж, хувьсгалт сурталчилгаа хийх, шинэ үсэг сургах ажилд дайчилсан гэдэг.[4]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Glickman, Harvey (ed.) (1992), Political Leaders of Contemporary Africa South of the Sahara, Вэстфорт, Коннектикут: Greenwood Press, ISBN 0-313-26781-2
{{citation}}
:|first=
has generic name (help).
- ↑ "Obituary: Siad Barre". Archived from the original on 2006-12-18. Татаж авсан: 2009-11-20.
- ↑ George James "Somalia's Overthrown Dictator, Mohammed Siad Barre, Is Dead" New York Times (1/3/1995)
- ↑ Immigration and Refugee Board of Canada "The Horn of Africa: Somalis in Djibouti, Ethiopia and Kenya" UNHCR (1/2/1991)
- ↑ Yiorgos Apostolopoulos. The Sociology of Tourism. p. 41.
Өмнөх Абдирашид Али Шемарке |
Сомалийн ерөнхийлөгч 1969 – 1991 |
Дараах Али Махду Мухаммад |