Мукан хаан
Appearance
Мукан хаан | |
---|---|
Хөх Түрэгийн эл хаан | |
Хаанчлал | 553-572 |
Бүтэн нэр | Ашина Еньто Мукан хаан |
Төрсөн огноо | тодорхойгүй |
Өнгөрсөн огноо | 572 |
Удаах | Таспар хаан |
Эцэг | Буман хаан |
Улс | Хөх Түрэг улс |
Ургийн овог | Ашина |
Мукан хаан (Эртний Түрэг бичиг: 𐰢𐰆𐰴𐰣:𐰴𐰍𐰣) нь Ашина овгийн Буман хааны хоёрдугаар хүү юм. 553 онд Хөх Түрэгийн хаан ширээнд суужээ. Түүинй хаанчлалын үед Нирун улс, Эфталит улсуудыг мөхөөж, хятадын баруун Вэй, зүүн Вэй улсуудыг хараат улсаа болгоод, Сасанидын Перс, Византи улсуудтай харидцаа тогтоож, газар нутаг нь баруун зүгт Хар тэнгист тулж, зүүн зүгт Солонгосын хойгт хүрээд, умар зүгт Сибирийн их тайгад тулж, өмнө зүгт Цагаан хэрэм, Памирын уулсад хүрсэн өргөн уудам газар нутагтай болсон байжээ. Түүнийг нас барснаас эхлээд Түрэгийн хаант улс дотроо хаан ширээний төлөө тэмцэл өрнөж, доройтох шатандаа орж эхэлсэн.
Өмнөх Иссик хаан |
Түрэгийн хаант улсын хаан] 553-572 |
Дараах Таспар хаан |