[go: up one dir, main page]

Jump to content

Амударья

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хуучин Арал тэнгист цутгадаг байсан үеийн газрын зураг

Амударья (Персээр آمودریا) нь Памирын тэгш өндөрлөгөөс эх авч, Хиндүкүшийн нурууг нэвтлэн, баруун хойш урсдаг мөрөн юм. Хуучин Арал тэнгист цутгадаг байсан боловч одоо замдаа цөлд ширгэдэг болсон. Урт нь 1450 км (анх 2400 км урттай байсан).

Дарья гэдэг нь тэнгис, мөрөн гэсэн утга бүхий перс үг турк хэл рүү хувьсч орсон үг тул "Аму мөрөн" гэсэн утгатай болно.

Каракумын цөл, Кызылкумын цөлийг заагладаг тус гол нь Арал тэнгисийн өмнөд эргээр үржил шимт өргөн хөндийг бий болгож байв. 4-5 мянган жилийн өмнөөс хүн амьдрах болж, газар тариалан эрхэлж байсан нь археологийн олдвороос тодорхой болоод байгаа. Амударья нь урсгалаа маш олон удаа өөрчилж байсан тул тэр болгонд нь хүмүүс хот балгасаа нүүлгэдэг байсан аж. Зөвхөн зүүн эрэгт нь л гэхэд 1000 гаруй хот балгасын туурь олдоод байгаа.

Хүний хүчин зүйлээс үүдсэн уршиг

[засварлах | кодоор засварлах]
Сансраас авсан Амударьяа мөрний садраа (1994 онд)

1960-аад оноос хойш хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад "Байгалийг өөрчлөн байгуулах төлөвлөгөө" хэрэгжиж, уг төлөвлөгөөний дагуу Каракумын сувгийг барьж, атрыг эзэмшсэн байна. Гэвч уг суваг нь усны алдагдал ихтэй, цөлийн уур амьсгалтай тус бүс нутаг дахь усны ууршлыг улам ихэсгэсэн нь эцэстээ давсжилтыг бий болгож, голын адаг ширгэжээ.

Үүний улмаас Амударьяа мөрний цутгадаг байсан Арал тэнгисийн хэмжээ эрс багасч, устах аюулд ороод буй.