даатгалын маркетингийн идэвхжүүлэлт ба харилцаа
- 1. Лекц1 “Маркетингийн идэвхжүүлэлт ба харилцаа”
Лекцийн агуулга:
- Маркетингийн идэвхжүүлэлтийн тухай ойлголт - marketing promotion
- Реклам сурталчилгаа - advertising
- Борлуулалтын урамшуулал - sales promotion
- Олон нийтийн харилцаа - public relations
- Биечлэн хийх худалдаа - personal selling
- Шууд маркетинг - direct marketing
Маркетинг нь хувь хүн болон бүлэг хүмүүсийн хүсэл хэрэгцээг хангахад чиглэсэн үнэт
чанар бүхий бүтээгдэхүүн бүтээх, арилжин солилцох нийгмийн үйл явц юм. Хэрэглэгчдийн эрэлт
хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн бий болгож, түүнийг тохиромжтой үнээр үнэлж, хэрэгцээтэй
газар нь зарж байгаа тухай хэрэглэгч мэдэхгүй бол худалдаж авах боломжгүй. Маркетингийн
идэвхжүүлэлт / marketing promotion/ гэдэг нь худалдан авагч болон худалдагчийн хооронд
мэдээллийг дамжуулах зар сурталчилгаа,
борлуулалтын урамшуулал, олон нийтийн харилцаа болон хувийн худалдааг багтаасан
маркетингийн олон талт арга хэмжээ юм. Идэвхжүүлэлт нь хэдийгээр дөрвөн иж бүрдлийн нэг
боловч бусад гуравтаа үйлчилдэг. Идэвхжүүлэлтийн арга хэлбэрүүдийг хэрэглэхгүйгээр
маркетингийн үйл ажиллагаа явагдах боломжгүй. Идэвхжүүлэлтийн эцсийн үр дүн нь
хэрэглэгчдийн итгэл найдварыг бий болгох явдал юм. Итгэл төрүүлэх хамгийн гол үндэс нь
зарлал, сурталчилгаа, реклам, барааны чанар хийц, бүтцийг хамгийн үнэн зөв хэлэх ѐстой.
Хэрэглэгчдэд итгэл, үнэмшил төрүүлж чадсанаар борлуулалт нэмэгдэж, тухайн бизнесийн орлого,
ашиг байнга нэмэгдэж байх боломж бий болно. Хамгийн гол нь хэрэглэгчдэд таашаал бий
болгоход реклам сурталчилгаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Идэвхжүүлэлтийн гол зорилго нь мэдээж
худалдан авалт хийлгэн борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ. Маркетер зорилтот сонгогчид
одоо ямар хандлагатай байгаа тэр хандлагыг цаашид ямар болгохоо шийдэх ѐстой. Зорилтот
хэрэглэгчид худалдан авалтын хувьд ямар байгаагаас шалтгаалан зорилгоо тодорхойлох болно.
Байгууллагын имижийг бүрдүүлэх, бүтээгдэхүүн ба брэндийг хоногшуулах борлуулалтыг удирдан
чиглүүлэх зорилгоор хийгдэх маркетингийн харилцааны бүхий л хэлбэрүүдийг идэвхжүүлэлтийн
иж бүрдэл/ promotion mix/ гэж нэрлэнэ.
Идэвхжүүлэлтийн иж бүрдэл нь маркетингийн харилцааны дараах арга хэрэгслүүдийг агуулдаг.
Реклам сурталчилгаа/ advertising/ нь бүтээгдэхүүн идэвхжүүлэлтийн цогцолборын нэг хэрэгсэл
юм. Цохсон эзэнгүй үзүүлэн таниулах болон шинэ санаа, бараа, үйлчилгээний түгээлтийг
тодорхой захиалагч үнэ төлбөртэй гүйцэтгэхийг сурталчилгаа гэнэ. Сурталчилгаа мэдээлэх өдөөх
гэсэн 2 төрөлтэй. Өдөөх сурталчилгаа нь жиших сурталчилгаа болон сануулах сурталчилгаа гэж
хуваагдана. Сурталчилгаа нь хувийн зардал багатайгаар боломжит худалдан авагчдыг өргөн
хэмжээгээр хамрах боломж өгдөг. Гэвч сурталчилгаа бол нэг талын хэлхээ харилцааны суваг мөн
бөгөөд тохсон эзэн байдаггүй учраас зуучлагчид, хэрэглэгчидтэй шууд тулан холбоо тогтоосон
шиг тийм өдөөх хүчтэй байдаггүй. Түүнээс гадна сурталчилгаа нь нэг зэрэг их зардал шаарддаг.
Сурталчилгааг боловсруулан түгээх нь тодорхой дараалалтай байдаг. Тухайлбал: эхлээд
сурталчилгааны зорилгыг тодорхойлно. Дараа нь бүтээгдэхүүн тус бүрээр төсөв боловсруулна.
Энд бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн шатууд, түүний зах зээлд эзлэх хувь, өрсөлдөөний
байдал, сурталчилгааны давтамж, тухайн бүлгийн бүтээгдэхүүний ялгарлын байдлыг харгалзан
үздэг. Цаашилбал сурталчилгааны анхаарал татах байдал, хүмүүс түүнд ямар үнэлэлт өгөх зэргийг
бодолцон янз бүрийн хувилбаруудыг гаргаж сонголт хийнэ. Энд сурталчилгааны янз маяг, үг
хэллэг, дуу авиа болон хэлбэрт анхаардаг.
- 2. Борлуулалтын урамшуулал /sales promotion/ нь худалдан авагчид болон зуучлагч худалдаачдын
худалдан авалтыг өдөөх, урамшуулах зорилготой идэвхжүүлэлтийн нэг арга хэрэгсэл юм. Энэ нь
тодорхой бараа үйлчилгээг ихээр худалдан авах, хурдан худалдан авахыг хүмүүст бодогдуулах
зорилгоор хэрэглэгддэг бүх арга хэрэгслүүд юм.
Олон нийтийн харилцаа /public relations/: олон нийттэй тогтоосон харилцаа нь хэвлэл мэдээллийн
хэрэгслээр арилжааны чухал мэдээг түгээх, эсвэл радио ТВ-ээр театрын тайзын тааламжтай
төсөөллийг толилуулж буй бараа үйлчилгээ эсвэл ажил хэргийн зохион байгуулалттай нэгжийн
хувийн бус ивээн тэтгэгчээр төлбөр хийлгээгүй эрэлтийн идэвхжүүлэлт юм.
Биечлэн хийх худалдаа буюу нэг бүрчлэн хийх худалдаа / personal selling/: Худалдах зорилгоор
нэг буюу хэд хэдэн боломжит худалдан авагчтай ярилцах үедээ бараагаа амаар толилуулж байгаа
үйл ажиллагаа юм.
Шууд маркетинг / direct marketing/ утас, факс, шуудан, и-мэйл,интернэт зэрэг мэдээллийн
технологийн арга хэрэгслүүдийг ашиглан зорилтот хэрэглэгчидтэй тус бүртэй нь шууд харилцахыг
хэлнэ.
Идэвхжүүлэлтийн зорилго, үүрэг нь:
- Бараа үйлчилгээ хэрэглэгчдэд ойлгуулах
- Зуучлагч түншүүдийн холбоог бэхжүүлэх
- Хэрэглэгчдэд итгэл үнэмшил бий болгох
- Барааны чанарыг орлого ашгийг алдагдуулахгүй байх
- Эрэлтийг нэмэгдүүлэх
- Бизнесийн орлого ашгийг өсгөх
- Хэрэглэгчдийг өөртөө татах
Маркетингийн харилцааны системээр үр ашигтай мэдээллийг хүргэхдээ бүхэлдээ харилцааны
систем хэрхэн ажиллаж байгаа талаар судлаж мэдэхээс ажлаа эхлэх хэрэгтэй байдаг.
Шаардлагатай мэдээллийг зорьсон хэсэгтээ хүргэх үйл ажиллагаа нь дараах оролцогчдыг хамарч
явагддаг. Энд үндсэн оролцогч талууд болох мэдээллийг явуулагч, хүлээн авагч хоѐр гол үүрэгтэй.
Мэдээллийг хүргэх хэрэгсэл ба үндсэн мэдээлэл хоѐр нь харилцааны үйл ажиллагааны үндсэн
хэрэгсэл болдог. Харин кодлолт, тайлалт, хариу үйлдэл, буцах холбоо зэрэг нь ажлын бүрэлдүүн
хэсгүүд нь юм. Энэхүү системийн хамгийн сүүлийн элемент нь системд учирч болох саад тотгор
байдаг.
· Явуулагч тал- Мэдээллийг нөгөө талд илгээж буй тал
· Кодлолт- Рекламын мэдээлэл эсвэл гол санааг зураг дүрслэлээр буюу тайлбар бичлэгээр
дамжуулж маркетингийн мэдээлэл болгон хувиргаж байгаа үйл ажиллагаа
· Мэдээлэл- Явуулагчаас дамжуулж байгаа үг зураг дүрслэл тэмдэгийн цуглуулга
· Рекламын хэрэгсэл- мэдээллийг явуулагчаас хүлээн авагчид дамжуулж тарааж байгаа
харилцааны сувгууд
· Тайлалт- Хүлээн авагч явуулагчаас илгээсэн тэмдэгтүүдэд тодорхой утга өгөх
· Хүлээн авагч- Нөгөө талаас явуулсан мэдээллийг хүлээн авч байгаа тал
· Хариу үйлдэл –санал болгосон мэдээлэлтэй танилцаад хийх үйлдэл. Энэ үйлдэл нь маш олон
янз байж болно.
· Буцах холбоо – явуулагчид хүлээн авагчаас үзүүлж байгаа хариу үйлдэл.
· Саад тотгор- мэдээллийг дамжуулах явцад төлөвлөгдөөгүй өөрчлөлтөөс шалтгаалж хүлээн
авагч талд хүссэн мэдээлэл очихгүй эсвэл ойлгомжгүй байх буруу ойлголт авах зэрэг
байдал үүсэх.
Маркетингийн харилцааны мэргэжилтнүүд нь хүлээн авагчийн мэдлэг туршлагын талаар сайн
мэдлэгтэй байх нь үр дүнтэй мэдээлэл түгээх чухал нөхцөл болдогийг анхаарах нь зүйтэй. Мөн
явуулагч нь чухам хэнд зориулж мэдээллээ хүргэж ямар хариу хүсэж байгаагаа нарийн тодорхой
мэдэх хэрэгтэй. Мэдээлэл нь зорилтот хүлээн авагчдад аль болох ойлгомжтой ойр дөт хэлбэр,
аргаар илэрхийлэгдсэн байх нь чухал. Явуулагч нь хүлээн авагчид тохиромжтой тийм рекламын
хэрэгслийг сонгож мэдээллээ дамжуулах бөгөөд мөн үр ашигтай буцах холбоо тогтоох нөхцлийг
хангах нь өөрийн мэдээллийн талаар хүлээн авагч тал ямар хариу үйлдэлд хүрсэнийг үнэлэх
боломжтой болох юм.
- 3. Үр ашигтай харилцаа тогтоох үйл ажиллагааны үе шатууд:
Маркетингийн харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн нь дараах үе шатуудаар харилцааны үйл
ажиллагаагаа төлөвлөх нь зүйтэй.
1. Зорилтот хүлээн авагчаа тодруулах
2. Харилцаа тогтоох зорилгоо тодорхойлох буюу ямар хариу хүсэж буйгаа тогтоох
3. Мэдээллээ боловсруулж бэлтгэх
4. Мэдээлэл дамжуулах хэрэгслээ сонгох
5. Мэдээллийн эх үүсвэрийг сонгох
6. Буцах холбоо харилцааны урсгалыг бүртгэн тооцож үнэлэлт өгөх
Зорилтот хүлээн авагчийг тодруулах: Энэ нь чухам хэнд хандсан мэдээлэл дамжуулах вэ гэдгээ
сайн судлаж тодруулахаас эхлэнэ. Зорилтот хүлээн авагч нь боломжит худалдан авагчид, одоогийн
хэрэглэгчид, худалдан авах шийдвэр гаргадаг хүмүүс, эсвэл энэ шийдвэрт нөлөөлдөг хүмүүс
байна. Зорилтот хүлээн авагчид нь тодорхой хүн, бүлэг хүмүүс, мэргэжилтнүүд эсвэл өргөн олон
хэрэглэгчид байж болно. Хэнд зориулж мэдээлэл харилцаа тогтоох вэ гэдгийг нарийн сайн
тодруулах нь чухам ямар мэдээллийг яаж , хэзээ,хаана, ямар байдлаар хүргэн, хэн үүнийг биечлэн
гүйцэтгэх талаар тодорхой оновчтой шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой юм.
Ямар хариу хүсэж байгаагаа тодорхойлох: Хэнд зориулж мэдээллээ илгээх вэ гэдгээ
тодруулсны дараагаар ямар хариу хүсэж байгаагаа өөрөө тодорхойлох шаардлагатай. Энэ хариу нь
ихэнх тохиолдолд худалдан авалт хийх шийдвэр байх бөгөөд энэ нь удаан хугацаанд үргэлжлэх
үйл ажиллагааны үр дүн болдог. Явуулагч нь худалдан авах шийдвэр гаргахад хэр бэлэн байгааг
мэдэх нь чухал.
Мэдээллээ сонгож боловсруулах: Хүлээн авагчаас ямар хариу үйлдэл хүсэж буйгаа тодруулсны
дараа харилцагч нь үр ашигтай мэдээллийг боловсруулах ажилдаа орно. Энэхүү мэдээлэл нь нөгөө
талын анхаарлыг / attention/ татаж, сонирхолыг /interest/ төрүүлэн, авах дур хүслийг /desire/
сэргээж үйлдэлд /action/ хүргэхэд нөлөө үзүүлэхээр байх ѐстой. Энэ стратегийг AIDA загвар гэдэг
нэрээр бид сайн мэддэг. Мэдээллээ боловсруулахдаа харилцагч нь юуг яаж хэлэх вэ гэдэгт нилээд
анхаарах буюу мэдээллийн агуулга, бүтэц,хэлбэр гэсэн гурван зүйлд төвлөрөх шаардлагатай.
Лекц 2 “Маркетингийн идэвхжүүлэлтийн төсөв тооцох арга”
Лекцийн агуулга:
- Идэвхжүүлэлтийн төсөв тооцох аргууд
- Бэлэн байгаа хөрөнгөөс тооцох арга - Affordable method
- Борлуулалтын дүнгээс хувиар тооцох арга - Percentage-of-sales method
- Өрсөлдөөний тэгш байдлыг хангах арга - Competitive parity method
- Зорилго зорилтонд үндэслэн тооцох арга - Objective-and-task method
Аливаа бизнесийн байгууллагын хувьд нийт урамшуулал сурталчилгааны төсвийг бодитой зөв
тооцох нь хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг байдаг. Амьдралаас харахад компаниуд нийт
борлуулалтын орлогын 2-3%-иас 20-30% хүртэл хэмжээнд урамшуулал сурталчилгаагаа хийхээр
төлөвлөдөг байна.
Энэ асуудлыг өөрийн санхүүгийн боломжоос гадна бүтээгдэхүүн үйлчилгээний нэр
төрөл,өрсөлдөөн, зах зээлийн байдал зэрэг олон асуудалтай уялдаатай авч үзэх шаардлагатай
бөгөөд энд нарийн хэмжээг төлөвлөхөд бэрхшээлтэй тул уян хатан хандах нь чухал. Урамшуулал
сурталчилгааны бус хүчин зүйлүүд ч мөн борлуулалтанд нөлөөлдөгийг бас мэдэж ажиллах
хэрэгтэй юм.
- 4. Маркетингийн урамшуулал сурталчилгааны нийт төсвийг боловсруулахад түгээмэл хэрэглэдэг
хэдэн арга байна.
Бэлэн байгаа хөрөнгөөс тооцох арга: / Affordable method/ Энэ нь компани бүх орлогоо тооцож
үзээд эхлээд зайлшгүй шаардлагатай маркетингийн зардлуудаа төлөвлөөд юу үлдэнэ түүнийг
урамшуулал сурталчилгаанд зарцуулахаар тооцдог. Энэ нь нилээд дутагдалтай арга бөгөөд
урамшуулал сурталчилгааны ач холбогдол нөлөөлөлд маш бага анхаардаг. Энэ аргаар төлөвлөдөг
компаний хувьд идэвхжүүлэлтийн болон зах зээлийн үйл ажиллагааны урт хугацааны төлөвлөлт
хийх боломжгүй.
Борлуулалтын дүнгээс хувиар тооцох арга: / Percentage-of-sales method /Зарим компаниуд
хүлээгдэж байгаа борлуулалтын дүнгээс эсвэл худалдах үнээс хамааруулж урамшуулал
сурталчилгааны зардлаа тооцдог. Хэдийгээр энэ арга нь хэрэглэхэд хялбар өрсөлдөөнийг
тогтвортой байлгах сайн талтай боловч бас нилээд дутагдалтай талуудтай. Борлуулалтыг араасаа
дагуулж өсгөх биш эсрэгээр үйлчлэхээр төлөвлөгдсөн, төсвийн хэмжээ нь байгаа боломжийн
хэрэгслээр хязгаарлагдсан бөгөөд бизнесийн хөгжлийн ирээдүйн өсөлттэй огт уялдаа холбоогүй
төлөвлөгддөг. Борлуулалтын дүнгээс хувиар тооцох арга нь төлөвлөгдөөгүй зардал гаргахыг
зөвшөөрдөггүй, зарим үед худалдааг өрнүүлэхийн тулд ийм төлөвлөөгүй зардал гаргах
шаардлагатай байдаг. Мөн энэ аргаар урт хугацааны төлөвлөлт хийж төсвөө тооцоход
бэрхшээлтэй учир нь борлуулалт жил жил өөрчлөгдөх магадлалтай.
Өрсөлдөөний тэгш байдлыг хангах арга: / Competitive parity method / нилээд газрууд өрсөлдөөний
тэгш байдлыг хангах аргыг хэрэглэж урамшууллын төсвийн хэмжээг тодорхойлдог. Ингэхдээ
өөрийн гол өрсөлдөгчийн урамшуулал сурталчилгааны зардлын хэмжээг баримжаалах эсвэл
өөрийн салбарын хэмжээний дундаж зардлыг үндэслэж төлөвлөдөг. Энэ нь бас тийм ч сайн арга
биш учир нь өрсөлдөгчийн урамшуулал сурталчилгааны зардлыг нарийн мэдэх боломж бага,
өрсөлдөгч бүрт өөрийн гэсэн өвөрмөц урамшуулал сурталчилгааны аргууд байдаг зэрэг нь энэ
аргаар өрсөлдөөнийг тэнцвэртэй байлгана гэдэг нь эргэлзээтэй.
Зорилго зорилтонд үндэслэн тооцох арга:/ Objective-and-task method/ Энэ нь бусад аргуудтай
харьцуулахад нилээд зөв чиглэлтэй арга юм. Яагаад гэвэл урамшуулал сурталчилгаагаар чухам
юунд хүрэх вэ гэдгээс үндэслэн энэхүү төсөв зардлаа тодорхойлдог. Энэхүү аргаар тооцохдоо
эхлээд урамшуулал сурталчилгааны тодорхой зорилгоо тодруулаад дараа нь энэ зорилтоо
хангахын тулд ямар тодорхой асуудлыг авч үзэхээ төлөвлөөд түүнийгээ хэрэгжүүлэхэд чухам
хэдий хэмжээний зардал шаардлагатайг үнэлж үзнэ. Эдгээр зардлын нийлбэр нь нийт урамшуулал
сурталчилгааны төсөв зардал болно. Энэ аргаар төлөвлөхөд урамшуулал сурталчилгааны үр дүн
мөнгөн зардлын уялдааг тодорхой гаргахыг шаарддаг, хэрэглэхэд хамгийн нарийн төвөгтэй, том
компаниудын хэрэглэгдэх боломжтой арга юм. Учир нь төлөвлөсөн зорилгоо хангахын тулд чухам
ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг нарийн тодорхойлоход төвөгтэй. Гэхдээ
компаний удирдлагуудыг маркетингийн харилцааны төсөв зардлын асуудалд уян хатан хандахыг
шаарддаг сайн талтай, урамшуулал сурталчилгааны төсвийн хэмжээ нь компаний маркетингийн
зорилготой нилээд уялдаа холбоотой тогтоогддог. Энэ аргаар зардлаа төлөвлөхийн тулд худалдан
авагчийн хариу үйлдлийн бүх шатуудыг нарийн шуурхай хянаж ажиллах шаардлагатай. /
рекламын мэдээлэлтэй танилцах –мэдээллийг боловсруулах- харилцааны үр дүн ба тухайн маркыг
үнэлж үзэх байршуулах- боломжит худалдан авагчдын үйлдэл /. Эдгээр үе шатуудын шилжилтийн
үзүүлэлтийг үнэлэх дүгнэх чадвартай бэлэн байхыг шаарддаг учраас зөв хэрэглэхэд хэцүү арга юм.
Эдгээрээс гадна экспертийн арга нилээд өргөн хэрэглэгддэг хамгийн хямд хэрэглэхэд хялбар арга
байдаг. Энд компаний ажилтнууд ба удирдлагуудаас бүрдсэн 5-6 хүнтэй шинжээчдийн бүлэг өөр
өөрсдийн таамаглалыг бусдаас хамааралгүйгээр, хамт ажиллагсадтай зөвлөхгүйгээр гаргаад дараа
нь тэр үнэлгээг дундажлан тодорхойлно. Үүнийг хамааралгүй дундажийн таамаглал гэдэг.
Урамшуулал сурталчилгааны зардлыг тооцохдоо барааны амьдралын мөчлөг буюу шинэ маркын
бараанд хэрэглэх арга, хэрэглэгчдийн сайн мэддэг болсон маркын барааны хувьд хэрэглэх арга гэж
ялгавартай хандах шаардлагатай.
Урамшуулал сурталчилгааны хөтөлбөрийг боловсруулах нь
- 5. Сурталчилгааны хөтөлбөрийг боловсруулахдаа маркетингийн менежер нь зорилтот зах зээл
худалдан авагчдын мотив /сэдэл/-г тодорхойлно.
1. Зорилго: Тухайн сурталчилгаа нь ямар зорилгод хүрэхэд чиглэгдсэн бэ?
2. Зардал: Санхүүгийн эх үүсвэр сурталчилгааны ажлын төсөв хэд вэ?
3. Хандлага: Ямар сурталчилгааны хандлагыг хэрэглэгчдэд хүрэх шаардлагатай вэ?
4. Мэдээллийн хэрэгсэл: Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ямар хэрэгслийг ашиглах нь зүйтэй
вэ?
5. Дүн: Сурталчилгааны ажлын үр дүнг хэрхэн үнэлэх вэ?
Урамшуулал сурталчилгааны нийт зардал төсвийн хэмжээг тогтоосны дараа үүнийг реклам
сурталчилгаа, биечлэн хийх худалдаа, борлуулалтын урамшуулал, олон нийтийн харилцаа ба
шууд маркетингийн төрлүүдэд хэрхэн яаж хувиарлах асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Нэг
салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компаниуд урамшууллын өөр өөр төрлүүдийг
хэрэглэдэг. Тухайлбал гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг Ревлон /Revlon/-
рекламд, Эйвон /Avon/ компани биечлэн хийх худалдаа ба шууд маркетингаар борлуулалтаа
идэвхжүүлэхэд ихэнх хөрөнгөө зориулдаг байх жишээтэй.
Сүүлийн үед бизнесийн байгууллагууд өөртөө тохирох хамгийн өгөөжтэй урамшуулал
сурталчилгааны төрлүүдийг уян хатан байдлаар сонгож борлуулалтын урамшуулалд рекламаас
илүү зардал төсөв зарцуулах болж байна. Энэ нь богино хугацаанд эрчимтэй борлуулалтаа
нэмэгдүүлэх боломж олгодог гэж үздэг.
Урамшуулал сурталчилгааны иж бүрдлийг сонгох нь улам бүр төвөгтэй асуудал болж байгаа
бөгөөд энд интеграц маркетингийн харилцааг удирдлага болгох нь нилээд зохистой хандлага юм.
Урамшуулал сурталчилгааны иж бүрдлийг сонгохдоо тэдгээрийн онцлог шинжүүдийг тодруулж
мэдэх нь чухал.
Реклам
Рекламын давуу тал:
- Нэг хүлээн авагчид ногдох зардлын хэмжээгээр реклам нь харьцангуй хямд бөгөөд алслагдсан
худалдан авагчдад нэгэн зэрэг хүргэх боломжтой
- Олон түмэнд хандсан байдал нь худалдан авагчдад уг рекламдаж буй бараа нь нийгмийн норм
хэмжээ, хуулийн дагуу гэсэн ойлголт төрүүлдэг учраас худалдан авалт нь ямар нэг шүүмжлэлтэй
тулгардаггүй.
- Рекламын мэдээллийг олон дахин давтах боломж олгохоос гадна хүлээн авагч нь бусад өрсөлдөгчийн
бараатай харьцуулж дүгнэх бололцоотой.
- Түүнээс гадна рекламаар өөрийн бараа үйлчилгээг нилээд тодорхой дуу дүрс өнгөний тусламжтай
яруу тодоор илэрхийлэн мэдээлэх боломжтой.
Рекламын дутагдалтай тал:
- Нэгэн зэрэг үй олон хүлээн авагчид хүрдэг боловч реклам нь тэдний хувьд ялгаваргүй нийтэд
зориулагдсан учраас худалдагч биечлэн хийх ятгалгыг бодвол итгэл үнэмшил багатай.
- Ихэнх реклам нь эзэнгүй нийт худалдан авагчдад хандсан учраас анхаарал хандуулж хариу үйлдэл
үзүүлэх албагүй байдаг.
- 6. - Реклам нь маш өндөр өртөгтэй хийгддэг. Ялангуяа телевизийн рекламд ихээхэн хөрөнгө
шаардагддаг, харин радиогийн ба сонингийн реклам нь хямд тусдаг.
Биечлэн хийх худалдаа
Бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүлээж аваад бусдаас эрхэмлэн үзэх, итгэл
үнэмшилтэй болох, үйл ажиллагааг сэргээх үед биечлэн хийх худалдаагаар идэвхжүүлэх нь
хамгийн үр ашигтайд тооцогддог. Биечлэн хийх худалдаа нь рекламтай харьцуулахад хэд
хэдэн давуу талтай.
- Хэрэгцээ шаардлага шинж байдлын хувьд адил төстэй хоѐр юмуу хэд хэдэн хүмүүсийн нүүр тулсан
буюу биечилсэн харилцаа үүсдэг.
- Энд жирийн худалдагч худалдан авагчийн харилцаанаас эхлэн нилээд урт хугацааны нөхөрлөлийн
харилцаа ч үүсэж болох талтай. Ийнхүү мэргэжлийн урт удаан хугацааны ажил хэрэгч харилцаа
тогтоох боломжтой.
- Биечилсэн байдлаар харьцах учраас худалдан авагчаас заавал ямар нэгэн хариу өгөхөд хүргэдэг, энэ
нь эелдэгээр илэрхийлсэн татгалзал ч байж болно.
Гэвч ийм давуу талыг олох нь компаний хувьд тийм ч амаргүй. Тухайлбал өөрийн худалдааны
агентуудыг нийлээд урт хугацаатай гэрээгээр ажиллуулах шаардлагатай, мөн рекламтай адил
худалдааны агентаа солих боломжгүй байна. Түүнээс гадна биечлэн хийх худалдаа нь хамгийн
өндөр өртөгтэй идэвхжүүлэлтийн төрөл юм.
Борлуулалтын урамшуулал нь олон арга хэрэгсэлтэй бөгөөд тэдгээрээс өргөн хэрэглэгддэг нь
гэвэл эрхийн бичиг, уралдаан шалгаруулалт, үнийн хөнгөлөлт, шагнал, бэлэг, загвар зэрэг
бөгөөд тэдгээр нь өөр өөрийн онцлогтой.
- Урамшууллын энэ төрлүүд нь худалдан авагчдын анхаарлыг татаж барааны тухай мэдээллээр
хангаснаар түүнийг худалдан авахад дөхөм үзүүлнэ.
- Энэ бүхэн нь худалдан авагчдад нэн даруй худалдан авах нь ашигтай хэмнэлттэй гэсэн ойлголт
төрүүлэх хүчтэй хөшүүрэг болдог.
- Борлуулалтын урамшуулал нь рекламыг бодвол түргэн хариу үйлдэлд хүргэдэг. Рекламаар “манай
барааг худалдан аваарай” гэдэг бол борлуулалтын урамшууллаар “үүнийг яг одоо аваарай” гэж
мэдээлдэг онцлогтой.
- Борлуулалтын урамшуулал нь богино хугацаанд үргэлжилдэг. Худалдан авагчдаас хурдан хүчтэй
хариу үйлдийг хийхэд уриалан дуудах замаар борлуулалтын урамшууллыг хийдэг. Өөрийн
хэрэглэгчиддээ хандаж урамшууллын хөтөлбөр боловсруулахдаа сайтар төлөвлөж
бүтээгдэхүүнийхээ бодит үнэт чанарыг санал болгон урамшууллын компанит ажлаа зохион
байгуулах нь зүйтэй.
Олон нийтийн харилцаа нь бусад төрлүүдийн нэгэн адил тодорхой онцлог талуудтай.
- Рекламын мэдээллийг бодвол энэ төрлийн мэдээлэл нь илүү бодитой үнэн зөв байдлаар хүмүүст
ойлгогддог. Сонингийн өгүүллэг, мэдээллийн шинжтэй нийтлэл, найруулал зэрэг нь ердийн
рекламаас илүү үнэмшилтэй мэт санагддаг.
- Олон нийтийн харилцаагаар ихэвчлэн худалдаа наймааны хүмүүстэй уулзахаас зайлсхийдэг,
рекламын зар уншдаггүй тийм худалдан авагчидтай холбоо тогтоох боломжтой. Ийм хүмүүс нь
мэдээллийг худалдааны реклам байдлаар биш шинэ сонин мэдээ байдлаар хүлээн авдаг.
- 7. - Олон нийтийн харилцаагаар рекламын нэгэн адил өөрийн бүтээгдэхүүн болон компанийн талаар үр
нөлөө ихтэй таниулан сурталчилж болно. Харин маркетлогууд түүний үр өгөөжийг дутуу
үнэлдэгээс гол төлөв хамгийн сүүлийн ээлжинд хэргэлдэг.
Сайтар бодож төлөвлөсөн олон нийтийн харилцааны үйл ажиллагааг идэвхжүүлэлтийн бусад
төрлүүдтэй хослуулан хэрэгжүүлэх нь маш үр дүнтэй хэмнэлттэй байдгийг анхаарах нь зүйтэй.
Лекц3 “Реклам сурталчилгаа”
Лекцийн агуулга:
- Реклам сурталчилгааны тухай ойлголт -
- Сурталчилгааны үүрэг
- Реклам сурталчилгаанд тавигддаг гол шинж
- Реклам сурталчилгааг явуулах үе шат
Реклам гэдэг нь дуудах зарлах /reclamar/ гэсэн латин гаралтай үг бөгөөд энэ нь өнөө үед ч
ямар нэг зүйлийн тухай мэдээлэх, түгээн дэлгэрүүлэх байдлаар худалдан авагчдын анхаарлыг
татах эсвэл уг барааг юмуу компанийг нэрд гарган таниулах зорилгоор хийдэг үйл ажиллагаа юм.
Сурталчилгааны үүсэл хөгжил нь 1440 онд бүтээгдсэн “хөдөлгөөнт бичгийн машин”-аас үүдэлтэй.
Үндсэндээ бүх төрлийн бичмэл сурталчилгааны үүсэл энэ бүтээлээс хамаарсан гэж хэлж болно.
Хамгийн анхны зарлал нь
- 1472 онд Английн Лондон хотод анхны сурталчилгаа гарсан нь сүмийн хаалган дээр
наасан мөргөлийн ном зарах тухай зарлал байсан байна.
- 1650 онд анхны сонингийн зар Лондонгийн сонинд гарсан оргосон гэмт хэрэгтнүүдийн
тухай мэдээлэл олж өгсөн хүнийг шагнах тухай зарлал байсан байна.
Реклам сурталчилгаанаас хүмүүс өөртөө хэрэгцээ шаардлагатай байгаа бараа үйлчилгээ, түүнийг
хаанаас олж болох, гол онцлог шинж, үйлдвэрлэгч борлуулагч газруудын талаар мэдээлэл авах
боломжтой. Ялангуяа шинэ барааг зах зээлд гаргахад ямар нэг хэмжээгээр реклам хийх зайлшгүй
шаардлагатай болдог. Ийнхүү реклам сурталчилгаа хамгийн хүчтэй маркетингийн урамшууллын
нэг хэрэгслийн хувьд маш өргөн хэрэглэгдэж байна. Рекламгүйгээр ямар нэг бизнесийг
төсөөлөхийн аргагүй. Ялангуяа сүүлийн 10 гаруй жилийн дотор маш хурдацтай хөгжиж байгаа
салбар нь реклам сурталчилгааны бизнес юм. Реклам нь зөвхөн мэдээлэн таниулах төдийгүй бараа
үйлчилгээ, тэдгээрийг үйлдвэрлэгч, борлуулагч компанийг чөлөөтэй сонгох нөхцлийг бүрдүүлж
өрсөлдөөний дүнд чанар сайжруулах болон үнийг бууруулахад ч зохих хэмжээнд нөлөөлж байдаг.
Реклам сурталчилгааны гол зорилго нь худалдан авагчдын сэтгэлзүйд нөлөөлж тэдний анхаарлыг
сурталчилж буй бараа үйлчилгээндээ хандуулж эрэлтийг урамшуулан дэмжих явдал юм. Реклам
сурталчилгааны олон янзын тодорхойлолт байдаг бөгөөд түүнээс хамгийн түгээмэл нь гэвэл
“Аливаа бараа үйлчилгээний талаар тодорхой захиалагч ивээн тэтгэгчийн нэрийн өмнөөс
биечилсэн бус байдлаар төлбөртэй хийдэг мэдээлэл харилцааны төрлийг реклам сурталчилгаа
гэнэ”. Реклам сурталчилгааны тухай тодорхойлолтонд дараах 4 гол шинж агуулагдаж байна.
- Реклам сурталчилгаа заавал зохих төлбөртэй хийгддэг мэдээлэл бөгөөд түүнийг рекламын агентлагт
бэлтгэн боловсруулж, мэдээллийн хэрэгслүүдээр түгээхэд гарах зардлыгзахиалагч тогтоосон
хувиар төлнө.
- Биечилсэн бус байдлаар гэдэг нь үйлдвэрлэгч өөрийн барааг зуучлагчаар дамжуулах байдлаар
/тухайлбал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл- ТВ, радио, сонингоор/ худалдан авагчдад санал
болгох тухай ойлголт юм. Үйлдвэрлэгчийн худалдааны ажилтнууд эсвэл тэдний зуучид
хэрэглэгчидтэй хийх ажил төрлийн уулзалт нь реклам сурталчилгаа биш.
- Ямар ч тохиолдолд реклам сурталчилгаа нь боломжит худалдан авагчдад мэдээлж буй бараа
үйлчилгээний эрэлтийг урамшуулах зорилготой байна. Ийнхүү реклам нь худалдаа наймааны
- 8. зорилго агуулсан байдгаараа ТВ, радио сонингоор хийгддэг танин мэдэхүй чиглэлтэй мэдээллээс
ялгаатай.
- Рекламыг тодорхой захиалагчийн нэрийн өмнөөс хийнэ гэдэг нь уг мэдээлэлд тодруулсан бараа
үйлчилгээний тухай гол санаанаас гадна хэн түүнийг санал болгож байгаа буюу ямар компани
байна, түүний нэр хаяг, утасны дугаар зэрэг мэдээлэл буюу холбоо барих сувгийн тухай заавал
орсон байдаг.
Сүүлийн үед рекламыг хийхдээ нийт хэрэглэгчдэд биш өөрийн гэсэн чиглэсэн харилцагчдадаа
хандаж тодорхой зорилготой хийх болжээ. Реклам сурталчилгаа нь орчин үед түүнийг түгээх
арга хэрэгслийн өргөжилттэй уялдан маш өргөн цар хүрээтэй, үр дүнтэй, нөлөөлөл ихтэй
болсоор байна. Тухайлбал компьютер, телефакс, кабелийн телевиз зэрэг мэдээлэл холбооны
хэрэгслүүд ихээр хэрэглэгдэх болсноор хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн
чанартай, тохиромжтой бүтээгдэхүүнийг шаардах болж энд нийцсэн шинэ маягийн реклам
сурталчилгааг ч хүсэн хүлээж байна.
Сурталчилгааны үүрэг
1. Маркетингийн үүрэг
2. Харилцаа холбооны үүрэг
3. Боловсролын үүрэг
4. Эдийн засгийн үүрэг
5. Нийгмийн үүрэг
Маркетингийн үүрэг
Сурталчилгаа нь компаний бүтээгдэхүүн, үйлчилгээ оюун санааны элементүүдийг худалдан
борлуулахад ашиглагдаг идэвхжүүлэлтийн онцгой хэлбэр болохын хувьд маркетингийн үүрэг нь
энд илэрнэ.
Харилцаа холбооны үүрэг
Сурталчилгааны бүх хэлбэрүүд олон нийтэд мэдээллийг дамжуулах үүрэгтэй.
Эдийн засгийн үүрэг
- Нэг дор олон хүнд мэдээллийг хүргэснээр хуваарилалтын зардлыг бууруулж, биечилсэн худалдааны
үүргийг хөнгөвчилж өгнө.
- Өрсөлдөгчийн талаар мэдлэгтэй болж одоогийнхоо бүтээгдэхүүнийг сайжруулах сайн чанарын шинэ
бүтээгдэхүүн гаргах явдлыг дэмждэг.
- Сурталчилгаа нь ямагт хэрэглэгч худалдан авагчдыг шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэж туршаад
үзэхийг санал болгодог. Ингэснээрээ сайн чанарын барааны амжилт тааруухан барааны уналтыг
түргэсгэдэг.
Нийгмийн үүрэг
- Тухайн улсын иргэдийн болон олон нийтийн амьжиргааны түвшинг сайжруулахад туслах арга
хэрэгсэл болдог.
- Нийгмийн хэрэгцээнд үйлчилдэг.
Реклам сурталчилгааны үйл ажиллагааг явуулах үе шатууд:
1. Зорилгоо тодорхойлох
2. Зорилтот харилцагчаа тодруулах
3. Мэдээлэл түгээх хэрэгслийг сонгох
- 9. 4. Төсөв зардлаа тооцох
5. Хэрэгжүүлэгч эзнийг сонгох
6. Зардал мэдээллийг боловсруулах
7. Урьдчилсан туршилт хийх
8. Үр дүнг үнэлэн дүгнэх
Лекц4 “Сурталчилгааны хэрэгсэл”
Лекцийн агуулга:
- Сурталчилгааны хэрэгсэл
- Хэвлэлийн реклам
- Дуу дүрсээр түгээх реклам
- Шууд шуудангийн түгээлтээр хийх реклам
- Гадна гудамжны реклам
Реклам сурталчилгааны мэдээлэл түгээх хэрэгслүүдийг дараах төрлүүдэд ангилж болно. Үүнд:
- Хэвлэлийн газрууд/ сонин, сэтгүүл, 7 хоногийн сонин/
- Дуу дүрсээр түгээх хэрэгслүүд /ТВ, радио, кино,видео, Кабелийн ТВ/
- Шуудангаар шууд хүргэх түгээлт
- Гадна гудамжны реклам
- Үйл явдал болон дагалдах материалууд/ үзэсгэлэн, хэвлэмэл материалууд, бэлэг дурсгалын зүйл/
Хэвлэлийн реклам
Хэвлэлийн реклам нь харьцангуй хямд бөгөөд нилээд түгээмэл уламжлалт рекламын төрөл юм.
Энэ төрөл нь мэдээллийг шуурхай, давталттай өргөн хэмжээнд түгээх шинжээрээ хамгийн үр
ашигтайд тооцогддог.
Хэвлэлийн рекламын төрөлд өдөр тутмын ба долоо хоногийн сонин, сэтгүүл, лавлах материалууд
хамаарагдана.
Сонин сэтгүүл нь түгээмэл уншигчдад зориулагдсан нийгэм улс төрийн хэвлэл, тодорхой
салбарын уншигчдын тусгай төрөлжсөн сэтгүүл гэсэн хоѐр төрлөөр гардаг. Мөн сонин сэтгүүл нь
төвийн буюу улс үндэсний хэмжээнд гардаг, орон нутгийн ба бүс нутгийн гэж ялгаатай байна.
Төвийн буюу улс үндэсний сонин сэтгүүл бүх улсын хэмжээнд олон тоогоор гардаг байхад орон
нутгийн, бүс нутгийн сонин сэтгүүл нь зөвхөн тухайн бүс нутгийн дотор цөөн тоотой хэвлэгддэг.
Сонин сэтгүүлийн нэрнээс тэнд гарч байгаа мэдээлэл нь өргөн олон уншигчидад зориулагдсан уу,
нарийн төрөлжсөн мэргэжлийн чиглэлтэй хүмүүст хандсан уу гэдгийг тодруулах боломжтой.
Тухайлбал манай орны хувьд нийт өргөн уншигчдад хаяглагдсан “Зууны мэдээ” “Өдрийн сонин”
“Монголын мэдээ” зэрэг гарч байхад “Бизнес таймс” “Математик” “Мөнгө санхүү” зэрэг
сонингууд нь төрөлжсөн мэргэжлийн чиглэлтэй мэдээлэл агуулсан онцлогтой байдаг.
- 10. Төрөлжсөн сэтгүүлүүд нь худалдаа бизнесийн, техникийн ба тусгай салбарын гэж байх бөгөөд
эдгээрт тухайн салбарын холбоотой мэдээллийг хүргэдэг. Хөгжингүй орнуудад мөн эмэгтэйчүүдэд
зориулсан төрөлжсөн сэтгүүл ихээр гарах болсон нь барааны эрэлт борлуулалтанд тэдгээрийн
нөлөө улам их болж байгаатай холбоотой юм.
Хэвлэлийн рекламын хэрэгслийн өөр нэг төрөл нь төрөл бүрийн лавлах- справочник, бюллетень
байдаг. Тэдгээрт янз бүрийн үйлдвэрлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүнээ нилээд сурталчилдаг.
Хэвлэлийн реклам түгээх хэрэгслийн төрлийг сонгохдоо дараах хүчин зүйлийг харгалзах нь
зүйтэй. Үүнд:
- Уншигчийн хамрах хүрээ
- Хэвлэгдэх үечлэл, хугацаа
- Сурталчилж байгаа бараа эсвэл зах зээлийн сегментийн онцлог
- Тухайн хэвлэлийн нийтлэлийн онцлог
- Хэвлэлийн газраас олгох санхүүгийн хөнгөлөлт зэрэг асуудал хамаарагдана.
Аль болох олон уншигчтай хэвлэлд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ рекламыг байрлуулах нь
ашигтай учраас төвийн болон улсын хэмжээний сонин хэвлэлийг сонгох нь зөв шийдвэр болно.
Гэхдээ жижиг үйлдвэрийн газрууд нь өөрийн бүтээгдэхүүнээ орон нутгийн ба бүс нутгийн хэвлэлд
сурталчлах нь илүү тохиромжтой.
Хэвлэлийн рекламын онцлог давуу тал:
- Өртөг багатай хямд
- Шаардлагатай мэдээллийг ихээр багтаах боломжтой
- Үгээр санаагаа гаргахын зэрэгцээ гэрэл зураг, дүрслэлээр илэрхийлдэг
- Бараа худалдаалах газрын хаяг, телефон утаснууд байдаг.
- Мэдээлэл нь хадгалагддаг
- Хэвлэлд бэлтгэх ажиллагаа хялбар энгийн
Хэвлэлийн рекламын сул тал:
- Хэвлэл уншигчид нь гол төлөв үйл явдлын мэдээлэлд анхаараад рекламын хэсэгт бага анхаардаг
- Сонингийн цаасны чанартай холбоотой тэнд гарсан зураг дүрслэл нь хангалтгүй итгэл үнэмшил
багатай мэдээлэл болдог.
- Ижил зориулалттай барааны зар мэдээллээс тэдгээрийн онцлог гадаад ялгаатай талыг олж мэдэхэд
төвөгтэй учраас уншигчид өөрийн шаардлагатай рекламыг сонгоход бэрхшээлтэй болдог
Дуу дүрсээр түгээх реклам
Энэ төрөл нь үүрэг ач холбогдлын хувьд хэвлэлийн дараагаар орох рекламын түгээх хэрэгсэл
юм. Энэ төрөлд телевиз радио кино хамаарагдана. Эдгээрээс ялануяа тв нь сүүлийн үед реклам
захиалагчдын хувьд маш ихээр анхаарал татах боллоо. Ийнхүү хөгжингүй орнуудын реклам
хийгчдийн зардлын 20-25%нь тв-д зарцуулагдаж байна.
- 11. Тв-ийн рекламын төрөлд рекламын клип, тв-ийн зарлал, рекламын нэвтрүүлэг орно. Эдгээрээс
тв-ийн клип-ролик нь нилээд түгээмэл төрөл нь бөгөөд энэ нь товчоор хэлбэл видео камер
эсвэл кино хальсан дээр гүйцэтгэсэн богино хэмжээний кино зураг юм. Ийм киноны үргэлжлэх
хугацаа 15-60 сек байх боловч хэдэн минут үргэлжлэх урт хугацаатай ч байж болно. Хамгийн
тохиромжтой стандартын хугацаа нь 30 сек байна. Тв-ийн клип нь үзэгчдийн анхаарлыг татсан
үр ашигтай байхын тулд агуулгаараа эсвэл хэлбэрийн хувьд сонирхолтой байх шаардлагатай.
Тв-ийн клипийн агуулга хэлбэр нь 2-лаа сайн байвал хамгийн үр ашигтай рекламд тооцогдоно.
ТВ-ийн реклам нь нилээд өндөр өртөгтэйд тооцогдох боловч тв-ийн төрөл ангилал, нэвтрүүлэх
цаг өглөөний аль нь болох, үзэгчдийн тоо, категоритэдгээрийн онцлог зэргээс хамаарч үнэ
өртөг янз бүр байна.
Тв-ийн рекламын давуу тал:
- Харах сонсох мэдрэмжээр хүртдэг учраас нилээд үр ашигтай болдог бөгөөд ийнхүү дүрс дуугаар
авсан барааны тухай мэдээлэл нь худалдан авагчдын ой ухаанд илүү удаан хугацаанд тогтоогддог.
- Илүү өргөн цар хүрээгээр хүмүүст хүрдэг тэднийг сонголттой хамрах боломжтой учир нь хоноийн
өөр өөр цагаар мэдээллээ хүргэх боломжтой.
- Тв-ийг хүмүүс голдуу амралтын цагаар үздэг тул рекламын агуулгыг эерэгээр анхаарч хүлээн авах
нөхцөл бүрддэг.
- Тв реклам нь мэдээлж байгаа зүйлээ бодитой үзүүлж харуулах боломжтой учраас сайн хийгдсэн
реклам нь хүмүүсийг бараатай танилцуулахаас гадна худалдан авах боломжоос түрүүлж түүнийг
хэрэглэж үзэх хүсэл эерэг сэтгэгдэл төрүүлдэг.
- Тв-ийн рекламын клип шоу нь барааны чухал шинжийг харуулах тийм уур амьсгал орчныг бий
болгож пүүс компаний имижийг өргөхөд чухал нөлөө үзүүлнэ.
Сул тал:
- Үнэ өртөг ихтэй,
- Өндөр ур чадвар шаарддаг
- Хөдөө орон нутаг зах хязгаарт үйл ажиллагаагаа явуулдаг газрууд хийлгэх боломжгүй байдаг.
Шууд шуудангийн түгээлтээр хийх реклам:
Энэ нь өөрийн боломжит худалдан авагчдад болон ажил хэргийн түншүүддээ шуудангийн
хайрцгаар тараах рекламын мэдээллүүд байна. Рекламын ийм төрөл нь харьцангуй хямд,
хамрах хүрээ ихтэй энгийн хэлбэрт тооцогддог.
Давуу тал:
- Өөрийн барааг тодорхой хэрэглэгчийн хүрээнд сурталчлан мэдээлэх зорилгоор ашиглах боломжтой
- Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бүрэн хэмжээнд тодорхйолон сурталчлах боломжгүй бараа
үйлчилгээг мэдээллэхэд тохиромжтой
- Тодорхой харилцагчийн хаягаар мэдээлэл хүргэснээр богино хугацаанд хариу үйлдэлд хүргэж
хурдан борлуулалт хийхэд нөлөөлнө.
Шууд шуудангаар түгээх реклам нь 2 төрөлтэй.
- 12. 1. Боломжит худалдан авагчид тусгайлан бэлтгэсэн реклам- мэдээллийн захидал
2. Хэвлэмэл рекламын материалууд болох жижиг товхимол, каталогуудыг тусгай дагалдах захидлын
хамт харилцагчдадаа тараах ажиллагаа юм.
Энэ аргаар реклам сурталчилгааг хийхийн тулд компанид хэрэглэгчдийн нарийвчилсан хаяг ба
тэдгээрийн тухай мэдээллийн санг бий болгосон байх шаардлагатай. Энэ нь нилээд нарийн
төвөгтэй ажиллагаа шаардах бөгөөд телефон утасны болон хаягийн лавлах, худалдаа аж
үлдвэрийн танхимийн мэдээлэл зэргийг судлан шаардлагатай хүмүүсийн мэдээллийг олж
цуглуулах ажил байдаг.
Гадна гудамжны реклам
Томоохон хотын гудамж талбайд янз бүрийн гэрэлтдэг анивчдаг солигддог рекламын
мэдээллийг өргөн түгээж байна. Ийм төрлийн реклам нь шөнийн гэрлэн рекламаас гадна
рекламын том жижиг самбар, фирмийн рекламын самбар, электрон дэлгэц зэрэг олон
төрлүүдтэй байх бөгөөд тэдгээрийг байрлалаар нь дараах байдлаар ангилж болно.
- Хотын гудамж томоохон авто хөсгийн ба явган замын дагуу байрлуулсан хөдөлгөөнгүй реклам
- Тээврийн хэрэгслүүд дээрх реклам
- Компаний барилга, дэлгүүрийн гадна байрлуулсан реклам
Сүүлийн жилүүдэд гадна гудамжны рекламд компаниуд нилээд анхаарал хандуулж түүнийг
үндсэн реклам сурталчилгаандаа нэмэлт байдлаар эсвэл хэрэглэгчдэд өөрийн бараа үйлчилгээг
сануулах чиглэлээр амжилттай хийж байна.
Гадна гудамжны рекламын давуу тал онцлог:
- Энэ нь нүдэнд өртөж анхаарал татах талаараа маш хүчтэй рекламын төрөл болдог.
- Явган болон машин унаагаар зорчигч хэрэглэгчдийг хамарсан байдаг учраас хамрах хүрээ нь өргөн
мөн өдөр шөнийн ялгаагүй хүмүүст нөлөөлж байдаг онцлогтой
- Шөнийн цагаар хотын үзэмжийг сайжруулах чухал хэрэгсэл болно.
Гэхдээ гадна гудамжны рекламд бас нилээд дутагдалтай талууд бий.
- Гадаа ил задгай байрладаг учраас цас бороо нар салхины улмаас муудаж гэмтэх нь их
- Урт хугацааны үйлчлэлийн дараа эерэг үр дүн гарна гэж тооцдог ба үр ашгийг шинжлэн тооцоход
маш төвөгтэй.
- Гудамжны реклам нь хэрэглэгчдэд рекламын мэдээлэл хүргэх нилээд үнэ өртөг ихтэй арга юм. Энэ
нь түүнийг үйлдвэрлэн бэлтгэхэд гарах зардал хөрөнгөөс гадна байршуулах газрын зөвшөөрөл
төлбөр, бүртгэлийн хураамж зэрэгт зардлууд их байдагтай холбоотой байна.
Тээврийн хэрэгслүүд дээр хийгдэх реклам нь тэдгээрийн дотор талд байрлуулах рекламын
мэдээлэл болон гадна талд нь хийгдсэн плакатууд мөн автобус
Лекц5 “ Сурталчилгааны компанит ажлын зохион байгуулалт”
Лекцийн агуулга:
- Сурталчилгааны хэрэгслийн сонголт
- 13. - Сурталчилгааны үр дүнг хэмжих
- Сурталчилгааны өгөөжийг тооцох
Реклам сурталчилгааны мэдээлэл түгээх хэрэгслэлийн сонголт дараах дөрвөн үе шатаас
бүрдэнэ.
1. Реклам сурталчилгааны хамрах хүрээ, давталтын тоо ба нөлөөллийн хүчний тухай шийдвэр гаргах:
Реклам сурталчилгааны мэдээлэл түгээх хэрэгсэл сонгохоос өмнө тавьсан зорилгодоо хүрэхийн
тулд реклам захиалагч нь чухам ямар хамрах хүрээнд хир олон удаа уг рекламын мэдээллийг
давтан хийх шаардлагатайг мэдэж шийдэх хэрэгтэй. Хамрах хүрээ гэдэг нь зорилтот
харилцагчдаас өгөгдсөн богино хугацаанд хийгдэх рекламын үйл ажиллагаанд хамрагдаж түүнтэй
танилцах хүмүүсийн эзлэх хувь хэмжээ юм. Давтах тоо гэдэг нь зорилтот харилцагчдын
төлөөлөгчид нь дундажаар хэдэн удаа уг реклам сурталчилгаатай танилцсан байх хэрэгтэй гэдгийг
харуулсан хэмжээ юм. Түүнээс гадна реклам сурталчилгааны нөлөөллийн хүчийг мөн тооцох
шаардлагатай. Энэ нь тухайн мэдээллийн хэрэгслээр хүргэж байгаа мэдээллийн хүмүүст үзүүлэх
нөлөөллийн чанарын үзүүлэлт байна.
2. Реклам сурталчилгааг түгээх хэрэгслийн тодорхой төрлийг сонгох
3. Рекламын мэдээлэл агуулагчийн тодорхой төрлийг сонгох
4. Эдгээр хэрэгслийг ашиглах график хуваарийн тухай шийдвэр гаргах
Нэг төрлийн зар сурталчилгаа, шууд маркетинг борлуулалтын үр дүнд хэрхэн нөлөөлснийг
хэмжих гэдэг туйлын хүндрэлтэй зүйл байдаг. Яагаад гэвэл борлуулалтанд маш олон хүчин зүйл
нөлөөлдөг. Энд зах зээлийн хүчин зүйл төдийгүй ялангуяа өрсөлдөгчийн орчин, тухайн хугацаанд
өрсөлдөгч зар сурталчилгаа, олон нийтийн харилцааны талаар ямар компанит ажил явуулсан, мөн
түүнчлэн газар зүй, цаг агаарын нөлөө гээд олон хүчин зүйлийг тоочиж болно. Зар сурталчилгааны
үр дүнг дараах хэдэн хүчин зүйлээр илэрхийлнэ. Үүнд:
- Таниж мэдэх, хүлээн зөвшөөрөх: Энэ нь зорилтот сонсогчдод мэдээллийг сануулах зар сурталчилгааг
олон удаа гаргах давтамжаар хэмжигдэнэ.
- Эргэн саналт: Энэ нь нэлээд нарийн үр дүн байдаг. Өөрөө хэлбэл хүмүүс зар сурталчилгааг хэрхэн
санан дурсаж байгаа тухай үзүүлэлт юм. Тиймд үүнийг санал асуулга явуулах аргаар зар
сурталчилгаа хүмүүсийн ой ухаанд хэрхэн тогтож үлдсэн талаар судлан гаргана.
- Ойлголт, мэдлэг: Шинэ бүтээгдэхүүний талаарх ойлголт зэргийг дан ганц сурталчилгаа гэхээс
илүүтэй бүхэл бүтэн компанит ажлаар олсон мэдлэгийн хэмжээгээр илэрнэ.
- Хандлага, үзэл бодлого: Үүнийг ихэнхидээ зар сурталчилгааны компанит ажлын өмнөх ба дараах
үеийн зорилтот сонсогчдийн мэдрэмжийн эрчимжилтээр хэмжинэ.
- Санал: Саналаар зар сурталчилгааны хариу үр нөлөөг хэмжинэ. Ихэнхидээ зар сурталчилгаа хийхээс
өмнөх байдалдтай харьцуулдаг.
Зарим үед зар сурталчилгааны үр нөлөө бодит худалдан авалтыг богино хугацаагаар зогсоож
болзошгүйг анхаарах хэрэгтэй.
Сурталчилгааны өгөөж буюу үр ашгийг тодорхойлохдоо:
- Сурталчилгааны үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт
- Сурталчилгаанд шаардлагатай материалыг оновчтой сонголт
- 14. - Хөдөлмөр зарцуулалт зэргийг анхаарч үзнэ.
Компанийн зүгээс төлөвлөж буй сурталчилгааг явуулах үйл ажиллагааны үнэлгээ нь хожуу
илэрдэг. Иймд сурталчилгааны өгөөжийг:
- Нийгмийн өгөөж
- Эдийн засгийн өгөөж
- Сэтгэлзүйн өгөөж гэж ангилдаг.
Нийгмийн өгөөж: худалдан авагчдын хэрэгцээ, сонирхол , дадал заншил, барааны тухай
мэдлэгийн түвшин зэргээс үүдэн хэрэглэгчийн соѐлын түвшингээр тодорхойлж болно. Үнэн
хэрэгтээ худалдан авалт гэдэг нь өргөн утгаараа соѐлын солилцоо юм. Тиймд сурталчилгааны
эерэг болон сөрөг талыг тодорхойлох нь хэцүү. Энэ учир сурталчилгааны үр ашгийн нийгэм
талаас нь авч үзэхэд:
А) зорилгодоо хүрсэн
B) зорилгодоо хэсэгчлэн хүрсэн
c) огт хүрээгүй
D) тавьсан зорилгоосоо давсан байдлаараа ялгагдаж нийгмийн сэтгэлгээний болон хөгжилд үр
дүнгээ өгдөг.
Эдийн засгийн өгөөж: Сурталчилгааны зардлын хэмжээгээр өөрөөр хэлбэл өртгөөр
тодорхойлогдоно. Энэ үед худалдааны байгууллагын үйл ажиллагааны өсөлтийг:
А. Барааны эргэлтийн өсөлтөөр
Б. Ашгийн өсөлтөөр
В. Нэгж бүтээгдэхүүний зардлаар
Г. Бараа бүтээгдэхүүний эргэцийн хурдаар
Д. Үр ашиг өгөхгүй барааны нөөцөөр хэмжинэ.
Сэтгэлзүйн үр ашгийг тооцоолоход: Хүмүүс сурталчилгааг хэрхэн ойлгож байна, ямар
сэтгэгдэлтэй үлддэг, хэр удаан үлддэг, анхаарлыг хэр татаж байгаа зэрэгт үндэслэн дүгнэлт
гаргадаг. Үүнийг ажиглалт, туршилт, санал асуулгын судалгаагаар гаргана. Ажиглалтанд
тодорхой хөтөлбөр, энгийн математик тооцоолол ашиглана. Үүнд:
B= O/D
B – сурталчилгааг анхааран үзэж буй хүмүүсийн анхаарал татах түвшин
O – ажиглалтын хугацаанд реклам анхаарч / зориудаар харж байгаа хүний тоо/ хүний тоо
D – ажиглалтын хугацаанд рекламын хажуугаар өнгөрч буй хүний тоо
Сурталчилгааны үйлчлэл: Үүнийг шинэ барааг худалдан авах тухай шийдвэр гаргалтанд
нөлөөлөх өдөөлтөөр тодорхойлогддог. Энэ нь дараах томъѐогоор илэрхийлэгдэнэ. Үүнд:
D= K/O
- 15. D – сурталчилгааны хэрэгслүүдийн үйлчлэх нөлөөлөл
K – сурталчилгаа хийснээр барааг худалдан авсан хүний тоо
O - сурталчилгаанд анхаарал тавьсан хүний тоо
Лекц6 “Борлуулалтын урамшуулал”
Лекцийн агуулга:
- Борлуулалтын урамшуулалын тухай ойлголт
- Борлуулалтын урамшуулалын төрөл
- Байгууллага хэрэглэгчдийг урамшуулах арга хэрэгслүүд
Реклам сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулахад борлуулалтын урамшуулал ба
олон нийттэй тогтоох сайн харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Борлуулалтын урамшуулал гэдэг нь
богино хугацаанд худалдан авагчдын болон диллерүүдийн худалдан авалт борлуулалтыг өдөөж
хурдан хариу үйлдэл хийхэд нь хүчтэй нөлөө болохуйц янз бүрийн идэвхжүүлэх арга хэрэгслүүд
юм. Тухайлбал хэрэглэгчдэд зориулагдсан урамшууллын төрөлд загвар дээж бүтээгдэхүүн, эрхийн
тасалбар купон, үнйин хямдрал, хөнгөлөлт, шагнал уралдаан тэмцээн, загвар үзүүлбэр, сугалаа
зэрэг ордог байхад борлуулалтын сувгийн ажилтнуудыг урамшуулах төрлүүдэд авсан барааны
үнийн дүнгээс хамаарч зарим барааг үнэгүй олгох, хоршиж хүчээ нэгтгэсэн реклам хийх,
идэвхжүүлэлтэнд зориулж санхүүгийн туслалцаа үзүүлэх, тусгай нөхцөлтэй мөнгөний зээллэг
олгох, борлуулалтанд оролцож буй ажилтнуудыг урамшуулах зэрэг арга хэрэгслүүд хамаарагдана.
Ихэнх бизнесийн байгууллагууд борлуулалтын урамшууллыг хэрэглэж байгаа бөгөөд сүүлийн
жилүүдэд энд зориулах зардлын хэмжээ өсөх хандлагатай байна. Өмнө нь компаниудын реклам ба
борлуулалтын урамшуулалд зарцуулах зардлын харьцаа 60:40 байсан бол одоо маркетингийн
зардлын 60-70%-ийг борлуулалтын урамшуулал эзлэх болжээ. Борлуулалтын урамшууллыг
реклам сурталчилгаа ба биечлэн хийх худалдаатай хослуулан хийвэл илүү их үр дүнтэй болно.
Бизнесийн байгууллага борлуулалтын урамшууллыг зохион байгуулахдаа юуны түрүүнд
- зорилгоо тодорхойлох
- зөв оновчтой арга хэрэгслүүдийг сонгох
- хамгийн сайн хөтөлбөр боловсруулах
- урьдчилан турших
- Хэрэгжүүлэх
- гарсан үр дүнг тооцох гэсэн үе шатуудаар төлөвлөн үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй.
Хэрэглэгчдэд чиглэгдсэн борлуулалтын урамшууллын төрлүүд:
Загвар гэдэг нь бага хэмжээний барааны дээж бөгөөд хэрэглэж үзүүлэх зорилготой
бэлтгэдэг. Загвар дээжийн зарим нь үнэ төлбөргүй байх ба цөөн тохиолдолд харьцангуй бага үнээр
санал болгодог байна. Жишээ нь Mc Donalds түргэн хоолны газар нэг аяга кофег алимтай халуун
пирожкины хамт 1$-аар санал болгодог. Ердийн тохиолдолд 1 аяга кофе. Алимтай пирожка нь тус
бүрдээ 1$-ийн үнээр худалдаалагддаг байна. Энэ урамшууллын зорилго нь халуун пирожкийг
амтлуулж амтыг нь мэдүүлэх явдал байв.
- 16. Зарим орны зочид буудлууд нь харилцагч түншүүд үйлчлүүлэгчиддээ юмуу нийгмийн
нөлөө бүхий хүмүүсийг зочид буудалдаа үнэгүй хэсэг амьдрахыг хүсч урьдаг. Энэхүү ажиллагаа
дараах 2 зорилгыг биелүүлсэн.
- Борлуулалтын ажилтнуудад хамтарсан гэрээг худалдахад тусламж болсон, иймээс потенциалний
харилцагчдын нилээд хэсэг нь тэдний буудлаар үйлчлүүлээд үзчихсэн байсан.
- Уг зочид буудлын талаар эерэг ойлголтыг олон түмэнд түгээхэд тустай байв.
Энэхүү загвараар борлуулалтыг урамшуулах нь хамгийн үр ашигтай сайн арга боловч бас
хамгийн өндөр зардалтай үнэтэй арга юм.
Худалдаа үйлчилгээний газрууд нь өөрийн нэр төрөлд байгаа бараа үйлчилгээний загвар
байдлаар өөрийн худалдааны ажилтнууддаа туршуулж үзүүлэх явдал их ач холбогдолтой.
Эрхийн бичиг буюу купон: Энэ нь түүн дээр заагдсан бараа үйлчилгээг худалдан авахдаа эдлэх
үнийн хөнгөлөлтийг тодорхойлсон эрхийн бичиг юм. Купоныг харилцагчдадаа шуудангаар
илгээх юм уу эсвэл бусад бараатай цуг гардуулах замаар эсвэл зарлалын мэдээлэлдээ оруулж
өгч болно. Купоныг зочид буудал, рестораны бизнест мөн автомашиныг түрээсээр
ашиглуулах үйлчилгээнд өргөн хэрэглэдэг. Манай орны хувьд цахилгаан барааны худалдаа
эрхэлдэг газруудаас ЭЛБА, GENEX дэлгүүрүүд купон, ваучер нэрээр эрхийн бичиг гаргаж
борлуулалтаа урамшуулах эхлэл байна. Эрхийн бичиг нь хүмүүсийн мэддэг танил барааны
борлуулалтыг урамшуулахаас гадна шинэ барааны борлуулалтыг урамшуулахаас гадна шинэ
барааны хувьд хэрэглэгчдийг хариу үйлдэлд хүргэх идэвхжүүлэлтэнд үр дүнтэй хэрэгсэл
болдог. Жишээ нь шинэ бүтээгдэхүүний үйлчилгээг эхлэж байгаа түргэн хоолны ресторанууд
энэ тухайгаа рекламын зарлалаар олон түмэнд хүргэхдээ купоны хамт нийтлүүлдэг. Ийм үед
купон нь шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэх ба тэр үйлчлүүлэгчийн хувьд тохиолдож болох
эрсдлийг багасгах боломжийг хангана.
Шагнал: гэдэг нь үнэгүй юмуу харьцангуй бага үнээр санал болгож байгаа бараа үйлчилгээ
юм. Жишээлбэл түргэн үйлчилгээний ресторанууд нэг удаагийн цаасан аяганы оронд ундаагаа
үнэгүй шилэн аяганд хийж өгдөг. Зарим компаниуд нь өөрийн үндсэн нэрийн барааны
борлуулалтыг урамшуулах зорилготой компаны реклам бүхий цамц, фудволка, саравчтай
малгай зэрэг нь их үр дүнтэй ашиг авч ирдэг худалдаа болохыг мэдэрсэн байдаг.
Тогтмол үйлчлүүлэгчийн шагнал:гэдэг нь тухайн компаний бараа үйлчилгээг тогтмол
хэрэглэсний төлөө олгодог мөнгөн болон бусад хэлбэрийн урамшил юм. Тухайлбал нисэх
онгоцны үйлчилгээ эрхэлдэг компаниуд үйлчлүүлэгчиддээ тэдний онгоцоор аяласан замын
уртыг тооцож тусгай урамшил олгодог. Зарим ресторанууд байнгын үйлчлүүлэгчиддээ тусгай
карт олгоод үйлчлүүлэх бүрт нь цоолж тэмдэглээд арван удаа болсон үед үнэгүй хооллох эрх
юмуу өөр төрлийн урамшуулал үзүүлдэг байна. Манай оронд шатахуун түгээгүүрийн газрууд
ийм төрлийн урамшууллыг хэрэглэж эхлэх боллоо.
Бараа худалдаалж байгаа газарт нь хийх борлуулалтын урамшуулал нь барааг биет
байдлаар нь үзүүлэх хүнсний зүйлийн хувьд амталгаа хийлгэх зэрэг борлуулах газарт нь
явуулдаг урамшууллын төрлүүдийг хамаардаг.
Зарим ресторанууд бага насны хүүхэдтэй хүмүүсийг анхааралдаа авч рестораны заалнаас
тооцооны касс хүртэлх замд шинэ маягийн булан гаргаж тэндээ хүүхдийн дур сонирхолд
нийцэх амттан чихэр, бохь тоглоом, зэрэг бэлэг байрлуулж тохижуулсан нь маш их ашигтай
худалдаа болжээ.
Мөн хоолны газрууд үйлчлүүлэгчдээ нэрд гарсан сайн чанарын дарсыг амтлуулж үзүүлэх
нь үр дүнтэй арга болдог.
Тэмцээн уралдаан, сугалаа, хөгжөөнт тоглоом нь хэрэглэгчдэд тодорхой мөнгөн шагнал
эсвэл ямар нэгэн аялалд оролцох эрх боломж олгоно. Уралдаан тэмцээн нь хүмүүсийг өөрийн
- 17. авхаалж самбаа, мэдлэгийн төвшингөө сорих бололцоо олгож үр дүнгээр нь шагнал өгдөг
урамшууллын хэлбэр юм.
Байгууллага хэрэглэгчдийг урамшуулах арга хэрэгслүүд:
Өөрийн харилцагч түншүүд буюу байгууллага хэрэглэгчдийг урамшуулах нь ажил хэрэгч
холбоо харилцаагаа дэмжих, борлуулалтыг урамшуулах, тэдгээрийн борлуулалтыг
урамшуулан шагнах, худалдааны ажилтнуудыг идэвхжүүлэн урамшуулах чиглэлээр хийгддэг.
Ихэнх энд хэрэглэгдэх арга хэрэгслүүд нь эцсийн хэрэглэгчид буюу худалдааг урамшуулах
аргуудтай адил бөгөөд энд зарим өвөрмөц төрлийг тодруулж үзнэ. Худалдааны үзэсгэлэн ба
уралдаан конкурс нь урамшууллын чухал арга хэрэгсэл болдог.
Худалдааны үзэсгэлэн:
Ихэнх үйлдвэрлэгчид болон худалдааны нийгэмлэг холбоо нь өөрийн бүтээгдэхүүний
реклам сурталчилгааг хийхийн тулд худалдааны үзэсгэлэн зохион байгуулдаг. Эдгээр
байгууллагууд нь ийм үзэсгэлэнд оролцсоноор шинээр ажил төрлийн холбоо тогтоох,
хэрэглэгчидтэйгээ нүүр тулж уулзах, шинэ бараагаа танилцуулах, шинэ түншүүд олж авах,
байгаа худалдан борлуулах гэрээ хэлцэл хийх, мөн түүнчлэн хэрэглэгчиддээ өөрийн
байгууллагын үйл ажиллагааны талаар хэвлэмэл болон аудио видео танилцуулга материал өгч
сурталчилгааг нилээд эрчимтэй хийх боломжтой болно. Манай оронд тодорхой салбарын
чиглэлээр төрөлжин зохион байгуулдаг худалдааны үзэсгэлэн нилээд олширч байна.
Тухайлбал арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн, гутал, барилгын материал, хүнсний
бүтээгдэхүүн зэргээр төрөлжсөн үзэсгэлэн зохион байгуулах боллоо. Ийм үзэсгэлэнлд
оролцсоноор эдгээр оролцогчдын худалдааны төлөөлөгчидтэй танил болоогүй байгаа
боломжит түншүүд харилцагчдыг олж илрүүлэн холбоо тогтоох боломж их байдаг. Түүнээс
гадна ийм үзэсгэлэнд оролцсоноор үйлдвэрлэгч байгууллагын маркетингийн менежер нь
цаашид чухам ямар төрлийн үзэсгэлэнд оролцох вэ, нэг үзэсгэлэнд оролцоход хичнээн хөрөнгө
мөнгийг зарцуулах шаардлагатай болох, хэрэглэгчдийн анхаарал сонирхлыг татахын тулд
үзүүлэнд тавьж байрлуулах загваруудаа ямар байдлаар байрлуулах яаж худалдааны
харилцаагаа үр ашигтай барьж байх гэх зэрэг зарчмын чухал асуудлуудад оновчтой хариулт
олох бололцоотой болно.
Лекц 7 “Олон нийтийн харилцаа буюу PR”
Лекцийн агуулга:
- Олон нийтийн харилцааны тухай ойлголт
- Олон нийтийн харилцааны хэрэгсэл
- Олон нийттэй харилцааг зохион байгуулах үе шатууд
Томмас Жеферсон 1807 онд PRхандлагыг анх гаргасан. Олон нийтийн харилцаа буюу
ухуулга нь нилээд үр ашигтай маркетингийн харилцааны төрөл бөгөөд түүнийг сүүлийн үед
амжилттай хэрэглэх боллоо.
Тухайн байгууллага ба олон нийтийн хоорондын харилцан ойлголцол, сайн харилцааг бий
болгоход чиглэгдсэн урт хугацааны хүчин чармайлтыг олон нийтийн харилцаа гэж
тодорхойлж байна. Энэхүү харилцааг бий болгохдоо хэвлэл мэдээллийн байгууллагын
редакцийн оролцоотой болон үнэ төлбөргүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд
сурталчилгааны мэдээллийг байрлуулах замаар компаний дүр төрхийн талаар эерэг сайн
ойлголт төрүүлэх, бараа үйлчилгээний тухай тааламжтай ойлголтыг дэлгэрүүлж, таагүй үг
яриа, үйл явдлыг саармагжуулах зорилготой байна. Байгууллагын олон нийтийн харилцааны
асуудал хариуцсан мэргэжилтнүүд нь дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
- 18. - Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн байгууллагуудтай холбоо тогтоон ажиллах: Энэ нь сонин
хэвлэл Тв,радио зэрэг мэдээллийн хэрэгсэлд танин мэдэхүй-үйл явдлын шинжтэй мэдээллийг
байрлуулж тодорхой нэр бүхий хүнд юмуу бараа үйлчилгээнд хэрэглэгчдийн анхаарлыг хандуулах
зорилготой ажиллагаа юм.
- Бараа үйлчилгээний талаар ухуулга сурталчилгаа: Энүүгээр тодорхой бараа үйлчилгээг олон түмэнд
өргөн танилцуулж, алдар нэртэй болгодог.
- Олон нийтийн дунд явуулах үйл ажиллагаа: Уулзалт семинар, үзэсгэлэн, уралдаан тэмцээн, спортын
болон урлагийн арга хэмжээг ивээн тэтгэх зэрэг чиглэлээр тусгай зохион байгуулалттай үйл
ажиллагаа явуулж зорилтот харилцагчдидтайгаа холбоо тогтоож ажилладаг.
- Лоббидох буюу төр засгийн байгууллагуудтай хэл амаа ололцож хамтран ажиллах: Энэ нь хууль
батлан гаргадаг төрийн болон гүйцэтгэх засаглалын удирлагуудтай хууль батлан гаргах амьдралд
нэвтрүүлэх үйл ажиллагаанд нөлөөлөх чиглэлээр хамтран ажиллах хэлбэр юм.
- Зөвөлгөө
- Ивээн тэтгэгч, санхүүгийн байгууллага ба хөрөнгө оруулагчидтай харилцаа тогтоох: Ивээн тэтгэгч,
хөрөнгө оруулагчид болон санхүүгийн байгууллагуудаас дэмжлэг авах чиглэлээр тэдэнтэй
харилцаатай ажиллах шаардлагатай байна.
Олон нийтийн харилцааг амжилттай хэрэглэснээр реклам сурталчилгаанаас хавьгүй бага зардлаар
их үр дүнд хүрэх боломжтой. Учир нь нийтийн мэдээллийн хэрэгслээ байршуулсан
сурталчилгааны хэмжээ болон хугацаагаар үнэ хөлс төлдөггүй, эндээс хэмнэсэн хөрөнгөө уг
мэдээллийг боловсруулсан ажилтанд юмуу уг үйл ажиллагааг хөтлөн явуулсан хүнд өгдөг.
Олон нийтийн харилцааны үндсэн арга хэрэгслүүд
Нийтлэл хэвлэмэл материалууд
Компаний үйл ажиллагааны жил тутмын тайлан,өгүүлэл, байгууллагын сэтгүүл, жижиг гарын
авлага, аудио видео бичлэгүүд болон мэдээллийн захидал зэрэг нь зорилтот зах зээлд ихээхэн
нөлөө үзүүлдэг. Эдгээр нийтлэлийн материалд тусгагдсан мэдээллээр компаний нэр хүндийг
бүрдүүлэх, бүтээгдэхүүний тухай чухал шинэ сонин мэдээлэлтэй хэрэглэгчдийг танилцуулахад
ихээхэн ач тустай байдаг. Ялангуяа аялал жуулчлал, зочид буудал, амралт сувилалын үйлчилгээ
эрхэлдэг газрууд аудио видео бичлэгээр хэрэглэгчиддээ нөлөөлөх нь илүү үр дүнтэй болно.
Тусгай үйл явдал арга хэмжээ
Ямар нэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргахын өмнө тусгай үйл ажиллагааг амталгаа,
хотын захын эрүүл агаарт зугаалга зохиох, үзэсгэлэн гаргах, тэмцээн уралдаан зохион байгуулах,
спорт урлагийн арга хэмжээг ивээн тэтгэх зэрэг хэлбэрээр явуулж зорилтот хэрэглэгчдэдээ
нөлөөлөх арга байдаг. Ийм ивээн тэтгэсэн үйл ажиллагаандаа өөрийн бэлтгэн нийлүүлэгчид
зуучлагч байгууллагын төлөөлөгчид болон ажил төрлийн харилцаатай байгууллагын хүмүүс
сэтгүүлчдийг урьж оролцуулдаг.
Шинэ сонин мэдээ
Компаний тухай болон түүний бүтээгдэхүүний тухай, мөн тэнд ажилладаг бүтээлч хүмүүсийн
талаар ямар нэг шинэ сонирхолтой мэдээллийг эрж олж бий болгох нь олон нийтийн харилцааны
албаны нэг гол үүрэг байна. Ийм төрлийн мэдээллийн нийтлэлийг бичихдээ найруулагч нь эхний
хэсэгт заавал уг компаний хувьд чухал тэр мэдээллийг оруулах ѐстой. Түүний дараагаар бичигдэх
зүйлс нь эхний хэсгийн нэмэлт тайлбар байдалтай байна.
Үг хэлэх, ярилцлага өгөх