[go: up one dir, main page]

SlideShare a Scribd company logo
ЭКСТЕЙНШИНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ,
ТАЛУУДЫН ОРОЛЦОО
Б.Эрдэнэболор, ХАА-н ухааны доктор
Орон нутгийн тогтвортой хөгжлийн төлөө холбооны
тэргүүн
“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын нэвтрүүлэх үйлчилгээ” хэлэлцүүлэг, 2017.11.30
Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээ /экстейншин/
гэж ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдийн
 мэдээлэл авах,
 мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх,
 боловсрол, эрдэм шинжилгээ, мэргэжлийн
үйлчилгээ ба зах зээлд холбогдох үйл явцыг
оролцооны зарчмаар, хамтын ажиллагаанд
тулгуурлан идэвхижүүлэх үйлчилгээг хэлнэ.
Нэвтрүүлэх үйлчилгээ:
Тодорхойлолт
Нэвтрүүлэх үйлчилгээ: Чиг үүргүүд
1. Сургалт, мэдээлэл, зөвлөх үйлчилгээ
 ХАА-н үйлдвэрлэлийн технологийн
 Эдийн засаг, бизнесийн
 Хувь хүний болон бүлэг, хоршоодын хөгжлийг дэмжих чиглэлээр
сургалт, мэдээллийн ба зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
2. Инновацийн зуучлал
 Шинэ мэдлэг, шинэлэг бүтээгдэхүүн, технологи, арга барилуудыг
үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
3. Зах зээлийн холболт
 Үйлдвэрлэлийн орц ба зээлийн хангамж
 Бүтээгдэхүүний хадгалалт, боловсруулалт, борлуулалтыг
сайжруулах үйл явцыг идэвхижүүлэх.
4. Мэдээлэл, туршлага солилцоо
 ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд хоорондоо мэдээлэл, мэдлэг,
туршлагаа солилцох боломжийг нь бүрдүүлэх, уг үйл явцыг
идэвхижүүлэх.
Нэвтрүүлэх үйлчилгээ:
Үндсэн аргууд
1. Ганцаарчилсан үйлчилгээ
• Мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ, зуучлал, гэрээт зөвлөх
• Ганцаарчилсан сургалт (шавь сургалт)
2. Бүлгийн нэвтрүүлэх үйлчилгээ
• Танхимын сургалт
• Сургалт-үйлдвэрлэлийн төсөл
• Талбайн өдөрлөг, үзүүлэх сургалт
• Бүлэг, хоршоодын гэрээт зөвлөх үйлчилгээ, зуучлал
• Мэдээлэл, туршлага солилцох уулзалт, арга хэмжээнүүд
3. Масст чиглэсэн нэвтрүүлэх үйлчилгээ
• Харилцааны ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдээлэл
түгээх, зайны сургалт явуулах
• Сурталчилгааны плакат, самбар ашиглах
• Нийтийг хамарсан кампанит ажил
• Эрэлтэд суурилсан үйлчилгээ: Малчид, тариаланчдын эрэлт
хэрэгцээг тодорхойлж, бодит хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ,
сургалт, мэдээллийн ажлуудыг зохион байгуулах
• Оролцоонд суурилсан үйлчилгээ: Малчид, тариаланчдын
оролцоог идэвхижүүлэх. Бэлэн санаа, зөвлөмж хэлж өгөхөөс
илүүтэйгээр өөрсдөө бие даан санаачилга гаргаж, хэрэгжүүлэх үйл
явцыг идэвхижүүлэх. “Багшгүй сургалт” буюу туршлага солилцоог
идэвхижүүлэх.
• Практикт ойр байх зарчим: Сургалтыг үйлдвэрлэлийн нөхцөлд
зохион байгуулах. Гарын авлага материалыг малчид, тариаланчдад
ойлгомжтой энгийн үг хэллэгтэй, ойлгоход хялбар хэлбэрээр
бэлтгэх.
• Эргэх холбоо: Үйлчилгээний хүртээмж, үр дүн, үр нөлөөг хянаж
байх, малчид тариаланчдаас санал хүсэлтийг нь тогтмол авч байх
суваг, хэрэгслийг бүрдүүлэх. Жишээлбэл: Ногоон алт төслийн Аяны
богцны туршлагаас нэвтрүүлэх.
Нэвтрүүлэх үйлчилгээнд баримтлах
зарчмууд
Зорилго:
Малчдын амьжиргааг дээшлүүлж, ядуурлыг бууруулахад чиглэсэн, хэрэгцээнд
нийцсэн нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоо бий болгох.
Зорилтууд:
 Нэвтрүүлэх үйлчилгээний бүтэц, чадавхийг бэхжүүлэх
 МАА тогтвортой эрхлэх арга барилуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх
 МАА тогтвортой эрхлэх арга барилуудыг БАХ-ын тогтолцоогоор дамжуулан
малчдад сурталчлах
 Малчдын бизнесийн ур чадвар, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх.
Хэрэгжсэн хугацаа:
 2013 оны XII сараас 2016 оны XII сар дуустал
“Ногоон алт” төслийн Нэвтрүүлэх
үйлчилгээний бүрэлдэхүүн
хэсгийн туршлага
Мал эмнэлэг, үржлийн
үйлчилгээн дэх сургалт,
нэвтрүүлэлт
Малчдын мэдлэг,
туршлага солилцоог
идэвхижүүлэх
Малчдын бизнесийн ур
чадвар, бизнес
эрхлэлтийг нэмэгдүүлэх
Бэлчээр Ашиглагчдын Хэсгүүд (малчид)
Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо
Мал Эмнэлэг, Үржлийн
Тасаг
Малчдад Үйлчлэх Төв
Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоо
Хүнс, Хөдөө Аж Ахуйн
Газар
Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам
Хөдөө аж ахуйн их
сургууль
ХАА-н үйлдвэрлэлд
шинжлэх ухааны ололт
нэвтрүүлэх төв
Малчдын хоршоод
Ногоон Алт төсөл (Нэвтрүүлэх үйлчилгээний
бүрэлдэхүүн хэсэг)
Нэвтрүүлэх үйлчилгээн дэх оролцоо,
хамтын ажиллагаа
Үйл ажиллагааны схем
8
Төсөл
хэрэгжүүлэх
нэгж
МЭҮТ
/идэвхижүүлэгч/
СБАХ
/идэвхижүүлэгч/
БАХ-ын ахлагч
/малчин зөвлөх/
Малчид
/эрэгтэй, эмэгтэй/
Малчдын
хоршоод
ҮХААГ
/мастер сургагч/
АБАХ
/мастер сургагч/
Зөвлөх баг
Төсөл хэрэгжүүлэх нэгж
• Бүрэлдэхүүн хэсгийн удирдлага
• Мастер сургагч, Идэвхижүүлэгч бэлтгэх
• Малчдын хоршоодыг чадавхижуулах
• Сургалт, мэдээллийн материал бэлтгэх,
төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулах
Аймаг - АБАХ, ҮХААГ
• Сумд дахь нэвтрүүлэх үйлчилгээний
зохицуулалт, хяналт үнэлгээ
• Идэвхижүүлэгчид ба Малчин зөвлөх бэлтгэх
сургалт
• Малчдад зориулсан радио нэвтрүүлэг
Сум - СБАХ, МЭҮТ, Малчдын хоршоод:
• Малчдад Үйлчлэх Төв ажиллуулах
• Малчин зөвлөх бэлтгэх сургалт
• Сургалт-үйлдвэрлэлийн төслүүд, үзүүлэх сургалт
• БАХ-уудын туршлага солилцох арга хэмжээ
БАХ - Малчин зөвлөхүүд:
• Малчдад мэдээлэл түгээх
• Малчдын сургалт, мэдээллийн уулзалт зохион
байгуулах (Малчнаас малчинд чиглэсэн туршлага
солилцоо)
9
 ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний шинэлэг арга хэрэгслүүдийг
туршиж ашиглан, 7 аймгийн 63 сумын 32 мянган малчдыг
нэвтрүүлэх үйлчилгээнд хамруулсан.
Нэвтрүүлэх үйлчилгээний чадавхийг орон
нутагт бэхжүүлэх чиглэлээр
 Аяны богц – 30000 малчин өрх
 Малчдын хуанли – 5000 малчин
өрх
 Өрхийн орлого, зарлага бүртгэх
дэвтэр – 5000 малчин өрх
 Малчдын хоршоод, малчин
зөвлөхүүдийн зохион байгуулсан
туршлага солилцох уулзалтууд –
жилд 10 мянган малчин
 Бусад (сургалт, талбайн өдөрлөг
г.м) – жилд 5000 малчин
• Багийн дарга болон Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нарыг “Малчин
зөвлөх” бэлтгэх сургалтанд хамруулна. Малчин зөвлөхүүд малчдад аяны
богц тарааж, холбогдох мэдээлэл, зөвлөгөөг өгнө.
• Нэг аяны богц сард 10 айлд хүрэхээр тооцно. Төслөөс 2015 оны VI
сард 400 аяны богц аялуулж эхэлснээс хойш одоогоор 20 мянга гаруй
малчад мэдээлэл хүргээд байна.
• Аяны богцын агуулга:
• Хялбаршуулсан мэдээлэл, зураглал бүхий малчдын 9 модультай
гарын авлага, бусад гарын авлага, материал
• Сургалтын видео бичлэгүүд /ногоон тэжээл тариалах, малын өвчин
таних г.м./
• “Монгол малчин” сэтгүүл, “Малч ухаан” сонин
• Сум, орон нутгийн захиргааны малчдад хамааралтай тушаал
шийдвэр, үйл ажиллагааны тайлан, зар мэдээ
• Малчдын санал хүсэлтийн дэвтэр /мөн мал худалдах, худалдан авах
зар бичиж болно/
• Малчин аяны богцыг хүлээж авсан, цааш нь дараагийн айлд
дамжуулж өгсөн тухай гарын үсэг зурах маягт
Аяны богц: Ногоон алт төслийн
туршлага
• Сумын бэлчээр ашиглагчдын холбооны дарга болон МЭҮТ-ийн мал зүйчийг
“Нэвтрүүлэх үйлчилгээний идэвхижүүлэгч” бэлтгэх сургалтанд хамруулна.
Идэвхижүүлэгчид МҮТ-ийн хамтран ажиллуулж, малчдад мэдлэг,
мэдээллийн үйлчилгээ үзүүлнэ.
Малчдад үйлчлэх төв: Ногоон алт
төслийн туршлага
• ХХААГ, МЭҮТ-ийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг, ур
чадвар ба Малчдын байгууллагын гишүүддээ хүрч ажиллах
боломж, оролцоонд тулгуурласан засаглалын давуу
талуудыг хослуулах боломж бий болдог.
• Нэвтрүүлэх үйлчилгээнд бий болсон хамтын ажиллагаа нь
бусад олон чиглэлээр өргөжих, талуудын хооронд харилцан
ойлголцол, итгэлцэл бий болох суурь тавигддаг. Жишээ нь
ТББ дэргэдээ малчдын хоршоо байгуулахад төрөөс дэмжлэг
авахад дөхөмтэй болно.
• Нэвтрүүлэх үйлчилгээний санхүүжилт олон эх үүсвэртэй
болно.
Орон нутаг дахь төр, ТББ-ын хамтын
ажиллагааны давуу талууд
• Сум, баг гэсэн засаг захиргааны нэгжүүдийн хажуугаар бий
болсон Бэлчээр ашиглалтын хэсгүүд гэсэн давхар бүтэц нь
Нэвтрүүлэх үйлчилгээний ачааллыг ихэсгэх томоохон
шалтгаан болсон. Нэг сум 4-5 багтай байхад баг бүр 1-2
БАХ-тай, БАХ бүрийн даргыг малчин зөвлөхөөр бэлтгэж,
бензиний мөнгөөр хангах г.м. үргүй зардал нилээд гарсан.
• Мөн сум бүр Малчдын сургалт, мэдээллийн төвийн байртай,
ихэнхи сумдад төслөөс нэгдсэн загвараар барьж өгсөн
байсан нь нэвтрүүлэх үйлчилгээний ачааллыг нэмэгдүүлсэн.
Сум бүрт жижигхэн Малчдад Үйлчлэх Төв ажиллуулах бус,
аймгийн буюу сум дундын төвшинд өндөр тоноглол, хүчин
чадалтай МҮТ ажиллуулах хувилбар илүү үр дүнтэй байх
байсан.
• Ерөнхийдөө зардал ихэсгэж, үр дүнг хязгаарласан гол 2
хүчин зүйл нь: 1) Төсөлд аль болох олон хүн хамруулж,
өндөр тоон үзүүлэлт гаргах гэсэн нийтлэг гажуудал, 2)
Угаасаа хангалттай жижиглэгдсэн засаг захиргааны бүтцийг
улам жижиглэсэн БАХ-ын бүтэц.
Төслөөс авсан сургамж
• “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд сумдад МЭҮТ
байгуулагдсан нь өнгөндөө Нэвтрүүлэх үйлчилгээг малчдад
ойртуулсан мэт харагдах боловч үнэн хэрэгтээ аймгийн
төвшинд ХХААГ хариуцаж, сумд дахь нэгжүүдээ удирдан
ажиллаж байсныг нь болиулж, нэгдсэн удирдлагүй, төсөвгүй,
ердөө сумын төвшинд МЭҮТ-ийн “3 дахь” мэргэжилтний
хариуцах 16 асуудлын нэг болгож жижигрүүлсэн.
• Ийнхүү төрөөс “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх
явцдаа нэвтрүүлэх үйлчилгээг орон нутагт хөгжүүлэх
чиглэлээр 20-иод жил зарцуулсан хүч хөдөлмөр, олон
тэрбумаар хэмжигдэх хөрөнгө, гарсан үр дүнг ганц цохилтоор
үгүй хийсэн.
• ХХААГ-уудад Нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан нэгжүүдийг
сэргээн бий болгох зайлшгүй шаардлагатай. Уг бүтцийг
хуульчлахгүй бол ийнхүү ямар нэг хөтөлбөр, аль нэг даргын
гарын үсгээс хамааралтай байдаг нь харагдлаа.
Анхаарах асуудлууд, санал
• Орон нутагт нэвтрүүлэх үйлчилгээг богино хугацаанд сэргээн
хөгжүүлэхийн тулд төрөөс дэвшүүлсэн тодорхой зорилт,
үүний дагуу ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тодорхой
ажлуудад уялдуулах шаардлагатай.
• Өөрөөр хэлбэл Нэвтрүүлэх үйлчилгээг 1-2 тэргүүлэх
чиглэлээр төрөлжүүлэх нь үр дүнтэй. Тухайлбал бэлчээрийн
менежмент, малын үржил, малын эрүүл мэнд г.м.
• Талуудын хамтын ажиллагаанд тулгуурласан Нэвтрүүлэх
үйлчилгээ нь өнөөгийн байдлаар төсөл, хөтөлбөрүүдийн
хүрээнд байгуулагдсан орон нутгийн ТББ-уудыг түшиглэсэн
хэлбэрээр түлхүү явагдаж буй. Уг ТББ-ууд нь ихэвчлэн
төслийн санхүүжилтээс хамааралтай тул энэ бүтэц
тогтвортой байх баталгаагүй.
• Цаашид төр ба малчид, тариаланчдын хоршоодын хамтын
ажиллагаанд тулгуурласан бүтэц шаардлагатай. Иймээс
хоршоодыг хөгжүүлэх асуудлыг нэвтрүүлэх үйлчилгээтэй
нягт уялдуулах нь зүйтэй.
Анхаарах асуудлууд, санал

More Related Content

Экстейншиний үйлчилгээ, талуудын оролцоо

  • 1. ЭКСТЕЙНШИНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ТАЛУУДЫН ОРОЛЦОО Б.Эрдэнэболор, ХАА-н ухааны доктор Орон нутгийн тогтвортой хөгжлийн төлөө холбооны тэргүүн “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын нэвтрүүлэх үйлчилгээ” хэлэлцүүлэг, 2017.11.30
  • 2. Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээ /экстейншин/ гэж ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдийн  мэдээлэл авах,  мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх,  боловсрол, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйлчилгээ ба зах зээлд холбогдох үйл явцыг оролцооны зарчмаар, хамтын ажиллагаанд тулгуурлан идэвхижүүлэх үйлчилгээг хэлнэ. Нэвтрүүлэх үйлчилгээ: Тодорхойлолт
  • 3. Нэвтрүүлэх үйлчилгээ: Чиг үүргүүд 1. Сургалт, мэдээлэл, зөвлөх үйлчилгээ  ХАА-н үйлдвэрлэлийн технологийн  Эдийн засаг, бизнесийн  Хувь хүний болон бүлэг, хоршоодын хөгжлийг дэмжих чиглэлээр сургалт, мэдээллийн ба зөвлөх үйлчилгээ үзүүлэх. 2. Инновацийн зуучлал  Шинэ мэдлэг, шинэлэг бүтээгдэхүүн, технологи, арга барилуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх. 3. Зах зээлийн холболт  Үйлдвэрлэлийн орц ба зээлийн хангамж  Бүтээгдэхүүний хадгалалт, боловсруулалт, борлуулалтыг сайжруулах үйл явцыг идэвхижүүлэх. 4. Мэдээлэл, туршлага солилцоо  ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд хоорондоо мэдээлэл, мэдлэг, туршлагаа солилцох боломжийг нь бүрдүүлэх, уг үйл явцыг идэвхижүүлэх.
  • 4. Нэвтрүүлэх үйлчилгээ: Үндсэн аргууд 1. Ганцаарчилсан үйлчилгээ • Мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ, зуучлал, гэрээт зөвлөх • Ганцаарчилсан сургалт (шавь сургалт) 2. Бүлгийн нэвтрүүлэх үйлчилгээ • Танхимын сургалт • Сургалт-үйлдвэрлэлийн төсөл • Талбайн өдөрлөг, үзүүлэх сургалт • Бүлэг, хоршоодын гэрээт зөвлөх үйлчилгээ, зуучлал • Мэдээлэл, туршлага солилцох уулзалт, арга хэмжээнүүд 3. Масст чиглэсэн нэвтрүүлэх үйлчилгээ • Харилцааны ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдээлэл түгээх, зайны сургалт явуулах • Сурталчилгааны плакат, самбар ашиглах • Нийтийг хамарсан кампанит ажил
  • 5. • Эрэлтэд суурилсан үйлчилгээ: Малчид, тариаланчдын эрэлт хэрэгцээг тодорхойлж, бодит хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ, сургалт, мэдээллийн ажлуудыг зохион байгуулах • Оролцоонд суурилсан үйлчилгээ: Малчид, тариаланчдын оролцоог идэвхижүүлэх. Бэлэн санаа, зөвлөмж хэлж өгөхөөс илүүтэйгээр өөрсдөө бие даан санаачилга гаргаж, хэрэгжүүлэх үйл явцыг идэвхижүүлэх. “Багшгүй сургалт” буюу туршлага солилцоог идэвхижүүлэх. • Практикт ойр байх зарчим: Сургалтыг үйлдвэрлэлийн нөхцөлд зохион байгуулах. Гарын авлага материалыг малчид, тариаланчдад ойлгомжтой энгийн үг хэллэгтэй, ойлгоход хялбар хэлбэрээр бэлтгэх. • Эргэх холбоо: Үйлчилгээний хүртээмж, үр дүн, үр нөлөөг хянаж байх, малчид тариаланчдаас санал хүсэлтийг нь тогтмол авч байх суваг, хэрэгслийг бүрдүүлэх. Жишээлбэл: Ногоон алт төслийн Аяны богцны туршлагаас нэвтрүүлэх. Нэвтрүүлэх үйлчилгээнд баримтлах зарчмууд
  • 6. Зорилго: Малчдын амьжиргааг дээшлүүлж, ядуурлыг бууруулахад чиглэсэн, хэрэгцээнд нийцсэн нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоо бий болгох. Зорилтууд:  Нэвтрүүлэх үйлчилгээний бүтэц, чадавхийг бэхжүүлэх  МАА тогтвортой эрхлэх арга барилуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх  МАА тогтвортой эрхлэх арга барилуудыг БАХ-ын тогтолцоогоор дамжуулан малчдад сурталчлах  Малчдын бизнесийн ур чадвар, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх. Хэрэгжсэн хугацаа:  2013 оны XII сараас 2016 оны XII сар дуустал “Ногоон алт” төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн туршлага
  • 7. Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээн дэх сургалт, нэвтрүүлэлт Малчдын мэдлэг, туршлага солилцоог идэвхижүүлэх Малчдын бизнесийн ур чадвар, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх Бэлчээр Ашиглагчдын Хэсгүүд (малчид) Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо Мал Эмнэлэг, Үржлийн Тасаг Малчдад Үйлчлэх Төв Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоо Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газар Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам Хөдөө аж ахуйн их сургууль ХАА-н үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв Малчдын хоршоод Ногоон Алт төсөл (Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсэг) Нэвтрүүлэх үйлчилгээн дэх оролцоо, хамтын ажиллагаа
  • 8. Үйл ажиллагааны схем 8 Төсөл хэрэгжүүлэх нэгж МЭҮТ /идэвхижүүлэгч/ СБАХ /идэвхижүүлэгч/ БАХ-ын ахлагч /малчин зөвлөх/ Малчид /эрэгтэй, эмэгтэй/ Малчдын хоршоод ҮХААГ /мастер сургагч/ АБАХ /мастер сургагч/ Зөвлөх баг Төсөл хэрэгжүүлэх нэгж • Бүрэлдэхүүн хэсгийн удирдлага • Мастер сургагч, Идэвхижүүлэгч бэлтгэх • Малчдын хоршоодыг чадавхижуулах • Сургалт, мэдээллийн материал бэлтгэх, төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулах Аймаг - АБАХ, ҮХААГ • Сумд дахь нэвтрүүлэх үйлчилгээний зохицуулалт, хяналт үнэлгээ • Идэвхижүүлэгчид ба Малчин зөвлөх бэлтгэх сургалт • Малчдад зориулсан радио нэвтрүүлэг Сум - СБАХ, МЭҮТ, Малчдын хоршоод: • Малчдад Үйлчлэх Төв ажиллуулах • Малчин зөвлөх бэлтгэх сургалт • Сургалт-үйлдвэрлэлийн төслүүд, үзүүлэх сургалт • БАХ-уудын туршлага солилцох арга хэмжээ БАХ - Малчин зөвлөхүүд: • Малчдад мэдээлэл түгээх • Малчдын сургалт, мэдээллийн уулзалт зохион байгуулах (Малчнаас малчинд чиглэсэн туршлага солилцоо)
  • 9. 9
  • 10.  ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний шинэлэг арга хэрэгслүүдийг туршиж ашиглан, 7 аймгийн 63 сумын 32 мянган малчдыг нэвтрүүлэх үйлчилгээнд хамруулсан. Нэвтрүүлэх үйлчилгээний чадавхийг орон нутагт бэхжүүлэх чиглэлээр  Аяны богц – 30000 малчин өрх  Малчдын хуанли – 5000 малчин өрх  Өрхийн орлого, зарлага бүртгэх дэвтэр – 5000 малчин өрх  Малчдын хоршоод, малчин зөвлөхүүдийн зохион байгуулсан туршлага солилцох уулзалтууд – жилд 10 мянган малчин  Бусад (сургалт, талбайн өдөрлөг г.м) – жилд 5000 малчин
  • 11. • Багийн дарга болон Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нарыг “Малчин зөвлөх” бэлтгэх сургалтанд хамруулна. Малчин зөвлөхүүд малчдад аяны богц тарааж, холбогдох мэдээлэл, зөвлөгөөг өгнө. • Нэг аяны богц сард 10 айлд хүрэхээр тооцно. Төслөөс 2015 оны VI сард 400 аяны богц аялуулж эхэлснээс хойш одоогоор 20 мянга гаруй малчад мэдээлэл хүргээд байна. • Аяны богцын агуулга: • Хялбаршуулсан мэдээлэл, зураглал бүхий малчдын 9 модультай гарын авлага, бусад гарын авлага, материал • Сургалтын видео бичлэгүүд /ногоон тэжээл тариалах, малын өвчин таних г.м./ • “Монгол малчин” сэтгүүл, “Малч ухаан” сонин • Сум, орон нутгийн захиргааны малчдад хамааралтай тушаал шийдвэр, үйл ажиллагааны тайлан, зар мэдээ • Малчдын санал хүсэлтийн дэвтэр /мөн мал худалдах, худалдан авах зар бичиж болно/ • Малчин аяны богцыг хүлээж авсан, цааш нь дараагийн айлд дамжуулж өгсөн тухай гарын үсэг зурах маягт Аяны богц: Ногоон алт төслийн туршлага
  • 12. • Сумын бэлчээр ашиглагчдын холбооны дарга болон МЭҮТ-ийн мал зүйчийг “Нэвтрүүлэх үйлчилгээний идэвхижүүлэгч” бэлтгэх сургалтанд хамруулна. Идэвхижүүлэгчид МҮТ-ийн хамтран ажиллуулж, малчдад мэдлэг, мэдээллийн үйлчилгээ үзүүлнэ. Малчдад үйлчлэх төв: Ногоон алт төслийн туршлага
  • 13. • ХХААГ, МЭҮТ-ийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар ба Малчдын байгууллагын гишүүддээ хүрч ажиллах боломж, оролцоонд тулгуурласан засаглалын давуу талуудыг хослуулах боломж бий болдог. • Нэвтрүүлэх үйлчилгээнд бий болсон хамтын ажиллагаа нь бусад олон чиглэлээр өргөжих, талуудын хооронд харилцан ойлголцол, итгэлцэл бий болох суурь тавигддаг. Жишээ нь ТББ дэргэдээ малчдын хоршоо байгуулахад төрөөс дэмжлэг авахад дөхөмтэй болно. • Нэвтрүүлэх үйлчилгээний санхүүжилт олон эх үүсвэртэй болно. Орон нутаг дахь төр, ТББ-ын хамтын ажиллагааны давуу талууд
  • 14. • Сум, баг гэсэн засаг захиргааны нэгжүүдийн хажуугаар бий болсон Бэлчээр ашиглалтын хэсгүүд гэсэн давхар бүтэц нь Нэвтрүүлэх үйлчилгээний ачааллыг ихэсгэх томоохон шалтгаан болсон. Нэг сум 4-5 багтай байхад баг бүр 1-2 БАХ-тай, БАХ бүрийн даргыг малчин зөвлөхөөр бэлтгэж, бензиний мөнгөөр хангах г.м. үргүй зардал нилээд гарсан. • Мөн сум бүр Малчдын сургалт, мэдээллийн төвийн байртай, ихэнхи сумдад төслөөс нэгдсэн загвараар барьж өгсөн байсан нь нэвтрүүлэх үйлчилгээний ачааллыг нэмэгдүүлсэн. Сум бүрт жижигхэн Малчдад Үйлчлэх Төв ажиллуулах бус, аймгийн буюу сум дундын төвшинд өндөр тоноглол, хүчин чадалтай МҮТ ажиллуулах хувилбар илүү үр дүнтэй байх байсан. • Ерөнхийдөө зардал ихэсгэж, үр дүнг хязгаарласан гол 2 хүчин зүйл нь: 1) Төсөлд аль болох олон хүн хамруулж, өндөр тоон үзүүлэлт гаргах гэсэн нийтлэг гажуудал, 2) Угаасаа хангалттай жижиглэгдсэн засаг захиргааны бүтцийг улам жижиглэсэн БАХ-ын бүтэц. Төслөөс авсан сургамж
  • 15. • “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд сумдад МЭҮТ байгуулагдсан нь өнгөндөө Нэвтрүүлэх үйлчилгээг малчдад ойртуулсан мэт харагдах боловч үнэн хэрэгтээ аймгийн төвшинд ХХААГ хариуцаж, сумд дахь нэгжүүдээ удирдан ажиллаж байсныг нь болиулж, нэгдсэн удирдлагүй, төсөвгүй, ердөө сумын төвшинд МЭҮТ-ийн “3 дахь” мэргэжилтний хариуцах 16 асуудлын нэг болгож жижигрүүлсэн. • Ийнхүү төрөөс “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа нэвтрүүлэх үйлчилгээг орон нутагт хөгжүүлэх чиглэлээр 20-иод жил зарцуулсан хүч хөдөлмөр, олон тэрбумаар хэмжигдэх хөрөнгө, гарсан үр дүнг ганц цохилтоор үгүй хийсэн. • ХХААГ-уудад Нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан нэгжүүдийг сэргээн бий болгох зайлшгүй шаардлагатай. Уг бүтцийг хуульчлахгүй бол ийнхүү ямар нэг хөтөлбөр, аль нэг даргын гарын үсгээс хамааралтай байдаг нь харагдлаа. Анхаарах асуудлууд, санал
  • 16. • Орон нутагт нэвтрүүлэх үйлчилгээг богино хугацаанд сэргээн хөгжүүлэхийн тулд төрөөс дэвшүүлсэн тодорхой зорилт, үүний дагуу ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тодорхой ажлуудад уялдуулах шаардлагатай. • Өөрөөр хэлбэл Нэвтрүүлэх үйлчилгээг 1-2 тэргүүлэх чиглэлээр төрөлжүүлэх нь үр дүнтэй. Тухайлбал бэлчээрийн менежмент, малын үржил, малын эрүүл мэнд г.м. • Талуудын хамтын ажиллагаанд тулгуурласан Нэвтрүүлэх үйлчилгээ нь өнөөгийн байдлаар төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд байгуулагдсан орон нутгийн ТББ-уудыг түшиглэсэн хэлбэрээр түлхүү явагдаж буй. Уг ТББ-ууд нь ихэвчлэн төслийн санхүүжилтээс хамааралтай тул энэ бүтэц тогтвортой байх баталгаагүй. • Цаашид төр ба малчид, тариаланчдын хоршоодын хамтын ажиллагаанд тулгуурласан бүтэц шаардлагатай. Иймээс хоршоодыг хөгжүүлэх асуудлыг нэвтрүүлэх үйлчилгээтэй нягт уялдуулах нь зүйтэй. Анхаарах асуудлууд, санал