Улисс Грант
Улисс Грант (англи. Ulysses S. Grant, төрөхдөө Hiram Ulysses Grant /ˈhaɪrəm juːˈlɪsiːz/; 1822 оны 4-р сарын 27-нд төрсөн – 1885 оны 7-р сарын 23-нд нас барсан)- 1869-1877 онуудад АНУ-ын 18 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан улс төрийн болон цэргийн зүтгэлтэн.
Тэрээр Америкийн иргэний дайны үед Холбооны армийг удирдаж байсан, армийн генерал (1866 оны 7-р сарын 25 - 1869 оны 3-р сарын 4). Америкийн Философийн Нийгэмлэгийн гишүүн (1868), 1863 онд Конгрессын алтан медалиар шагнуулж байсан. АНУ-ын Хууль зүйн яамыг байгуулж, "Ку Клукс Клан"-ны эсрэг байсан ажээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Хирам Улисс Грант 1822 онд тариаланчийн хүү болж 1822 оны 4-р сарын 27-нд төржээ. Түүний эцэг эх харьцангуй чинээлэг амьдарч байсан бөгөөд эцэг Жесси Рут Грант арьс ширний үйлдвэр эзэмшдэг байв. Грантуудын өвөг дээдэс Матью, Присцилла Грант нар Английн Дорсет хотоос 1630 онд Америкт цагаачилж ирсэн гэдэг. Эцэг Жесси Рут Грант боолуудад эрх чөлөө олгож суллахын төлөө үзэлтэн байсан. Эцэг нь 1821 онд Ханна Симпсонтой гэрлэсэн.
- 1822 онд төрсөн
- 1885 онд өнгөрсөн
- АНУ-ын ерөнхийлөгч
- 19-р зууны улс төрч
- АНУ-ын Гүн Ухааны Нийгэмлэгийн гишүүн
- АНУ-ын Цэргийн Академийн төгсөгч
- АНУ-ын армийн генерал
- Америкчууд
- Бүгд Найрамдах Намын гишүүн (АНУ)
- Дублины хүндэт иргэн
- Конгрессын хүндэтгэлийн алтан медаль шагналтан
- Лондоны хүндэт иргэн
- Умардын Улсуудын зэвсэгт хүчний хүн
- Харвардын их сургуулийн хүндэт доктор
- Шинэ эриний боолчлогч
- Охайогийн хүн